Үндэсний баяр наадмыг Б.Баатар найруулж, Ерөнхийлөгч Х.Баттулгын XIII зуун цогцолборт зохион байгуулна

2020-06-11 1483 1

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам ирэх долдугаар сарын 11-12-ны өдрүүдэд Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд нэгэн зэрэг явагдахаар болоод байна.

Тэгвэл энэ жилийн Үндэсний их баяр наадмыг Херо Б.Баатар найруулах нь тодорхой болж, наадмыг 13-р зуун аялал жуулчлалын цогцолбор газарт зохион байгуулахаар болжээ. Энэхүү цогцолбор нь Ерөнхийлөгч Х.Баттулгынх гэгддэг.

Хөл хориотой энэ үед олон хүнийг нэг дор цуглуулахгүй, цомхон хүрээнд тэмдэглэх, үзэгчгүй наадам зохион байгуулах шийдвэр гарч, Үндэсний их баяр наадмын хорооноос ч энэ жил технологийн дэвшил, шийдлийг ашиглан үзэгчдийн хүртээл болгохоо зарласан билээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15