Ерөнхий сайд асан Ж.ЭРДЭНЭБАТЫГ цагдан хорих шийдвэр гаргалаа

2020-06-11 819 0

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатад холбогдох шүүх хуралдаан өнөөдөр 11.00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд товлогдсон. Шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг шүүхийн барьцаа 10 тэрбум төгрөгөө хугацаандаа төлөөгүй гэх шалтгаанаар цагдан хорих шийдвэрийг гаргалаа.

Түүний өмгөөлөгч Оюунцэцэг “Энэ сарын 4-нд шүүхээс захирамж гарган 10 тэрбум төгрөгийн барьцаа төлбөрийн  асуудал  тавьж, есөн  гэхэд шүүхэд барьцаагаа өг  гэсэн.

Монголын шүүхэд 10 тэрбум төгрөгийн барьцаа  яригдаж байсан  түүх байхгүй. Нэг сая, 10 сая гэсэн бол ойлгоно. 10 тэрбум төгрөгийн барьцаа гэдэг нь хамгийн утгагүй санагдсан.

Өнөөдөр анхан шатны шүүх хурлаас  10 тэрбум төгрөгийн барьцаагаа тавиагүй байна гэсэн үндэслэлээр таслан сэргийлэх арга хэмжээ авлаа. Энэ бол яалт ч үгүй хууль бус шийдвэр. 10 тэрбумын  барьцааг хэзээ ч төлөх боломжгүй. Ийм хэмжээний мөнгө банкинд ч бэлнээр  байхгүй. Гол зорилго нь цагдан хорих юм байна. Сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарласан улстөрийн нөлөө орж байна гэж өмгөөлөгчийнх нь хувьд харж байна” гэв.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 35.2-д…

  • -Зөрчил болон гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл хэргийн болон зөрчлийн газарт нотлох баримттай нь баривчилснаас бусад тохиолдолд нэр дэвшигчид холбогдуулан Сонгуулийн ерөнхий хорооны зөвшөөрөлгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх болон зөрчил шалган шийдвэрлэх дараах ажиллагаа явуулахыг хориглоно:
  • -35.2.1.эрүүгийн хариуцлагад татах буюу эрүүгийн хэрэг үүсгэх, баривчлах, саатуулах, албадан саатуулах, цагдан хорих;
  • -35.2.2.орон байр, албан тасалгаа, тээврийн хэрэгсэл болон биед нь үзлэг, нэгжлэг хийхийг хориглоно гэж заасан байдаг.

Энэ  тохиолдолд таслах сэргийлэх авах арга хэмжээ авах нь зөв үү гэдэг асуултад Оюунцэцэг  өмгөөлөгч “Хууль зөрчиж байна. Нэгдүгээрт УИХ-ын гишүүн, хоёдугаарт, СЕХ-оос  нэр дэвшигчийн үнэмлэхээ аван, Сэлэнгэ аймагт сонгуулийн  сурталчилгаагаа хийж  байхад нь шууд таслан зогсоож байна.  Сонгууль өнгөрсний дараа шүүх хурлаа хийе гэсэн хүсэлт гаргасан ч хүлээж аваагүй 16-ны дотор цагдан хориод шүүх хурлаа хийнэ гэсэн шийдвэрийг гаргалаа. Сонгох, сонгогдох эрхийг нь хязгаарлаж  байна” гэв.

Нэр дэвшигч Ж.Эрдэнэбатын гишүүний бүрэн эрх нь дуусаагүй байгаа. УИХ-аар гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлсний үндсэн дээр таслан сэргийлэх арга хэмжээ  авах ёстой. Дараагийн шүүх хурал энэ сарын 16-нд болно.

Түүнийг Эрүүгийн хуулийн…

  • -1 дүгээр зүйл /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-ийн
  • -1-3 /Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд үйлдсэн бол нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19