Сурагчдын болон залуучууд зорчих хоёр давхар эко автобусууд ирж эхэллээ

2020-06-10 891 0

Хотын Захирагч С.Амарсайхан олон нийтэд хийсэн мэдээллийн үеэрээ нийтийн тээврийн парк шинэчлэл хийгдэх талаар мэдээлсэн.

Тэрбээр “Автобусны парк шинэчлэл хийгдэж байна. Ирэх есдүгээр сарын нэгнээс хотын төвийн бүст сургуулийн стандартын 200 автобусыг хөдөлгөөнд нэмж оруулна. Нэгдсэн стандарттай, таних тэмдэг, тоолуур бүхий 800 таксийг мөн хөдөлгөөнд оролцуулна. Агаарын такси төсөл үргэлжилж байна. Цахилгаан соронзон галт тэрэгний төслийн тооцоо, судалгаа хийгдэж байна. Хүний хөгжлийг дэмжин, ажиллаж амьдрах тав тухтай орчинг бүрдүүлэх замаар “Хүний хөгжлийн индекс”-ээр дэлхийд тэргүүлэх 20 улсын нэг болно” хэмээн онцлон хэлсэн билээ.

Тэгвэл сургуулийн автобус, хоёр давхар эко автобусууд эхнээсээ орж ирж эхэлжээ. Сургуулийн автобусаас 200 ширхэг нь долдугаар сар гэхэд, харин аялал жуулчлалын зориулалттай хоёр давхар автобусаас 10 ширхэг энэ ондоо багтан орж ирж, үйлчилгээнд явж эхлэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15