ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн тохиолдол нийт 293 болов

2020-06-10 1150 0

Үндэсний статистикийн хороо Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2020 оны эхний таван сарын нөхцөл байдлын мэдээллийг танилцууллаа.

2020 оны эхний таван сард халдварт өвчнөөр өвчлөгчид 14.6 мянга болж, өмнөх оны мөн үеэс 4278-р буурав. Үүнд салхин цэцгээр өвчлөгчид 3918 (70.1%)-аар, цусан суулгаар өвчлөгчид 1047 (58.0%)-гоор, гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 606 (73.1%)-гаар буурсан нь голлон нөлөөлжээ.

Харин мөөгөнцрөөр өвчлөгчид 881 (2.3 дахин)-ээр, тэмбүүгээр өвчлөгчид 797 (32.1%)-гоор, трихомониазаар өвчлөгчид 366 (20.1%)-гаар, гонококкт халдвараар өвчлөгчид 88 (3.8 %)-аар нэмэгджээ.

Халдварт өвчнөөр өвчлөгчдийг халдварын замын төрлөөр авч үзэхэд 2020 оны тавдугаар сарын байдлаар бэлгийн замаар дамжих халдварын тохиолдол 1391 болж, өмнөх сараас 222 (13.8%)-оор, амьсгалын замаар дамжих халдварын тохиолдол 405 болж, 36 (8.2%)-аар, цусаар дамжих халдварын тохиолдол 26 болж, 16 (38.1%)-гаар тус тус буурч, харин гэдэсний халдварт өвчин 220 болж, 79 (56.0%)-өөр нэмэгдсэн байна.

Улаанбаатар хотод 2020 оны тавдугаар сард ХДХВ/ДОХ-ын нэг тохиолдол илэрч, улсын хэмжээнд бүртгэгдсэн ХДХВ/ДОХ-ын нийт тохиолдол 293 болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02