Энэ сарын 24-нд болох ялалтын парадад 64 мянган цэрэг, 1850 техник, 511 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно

2020-06-05 2529 0

Жил бүрийн тавдугаар сарын 9-нд болдог ялалтын баярт зориулсан цэргийн парадыг энэ жил корронавирусийн халдварын тархалт, хорио цээрийг дэглэмээс болоод хугацааг нь өөрчлөн хойшлуулсан байсныг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж зургадугаар сарын 24-нд, 1945 оны ялалтын баярын парад болсон өдөр зохион байгуулахаар шийдвэрлээд байгаа юм. Зарлигт зааснаар ялалтын баярын цэргийн парад өглөөний 10.00 цагт Улаан талбай, бусад хотуудад эхэлж орой нь 22.00 цагаас салют буудах юм байна.

Энэ сарын 24-нд Москвагийн Улаан талбайд болох Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парадад нийт 14 мянга гаруй цэргийн албан хаагч оролцохоос гадна дэлхийн 19 орны цэргийн төлөөлөл парадад жагсана гэж ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу ажлын хэсгийн зөвлөлдөөн дээр танилцуулжээ.

Ялалтын баярын парадад бас Оросын цэргийн сургуулиудын сонсогч 800 гаруй өсвөрийн залуу халаа дайчид жагсах юм байна. Цэргийн парадын бэлтгэл болон жинхэнэ парадын үеэр коронавирусийн халдвараас сэргийлэх бүхий л арга хэмжээг авсан гэж Сергей Шойгу мэдэгдээд цэргийн бусад албан хаагчид, энгийн иргэдээс парадад оролцож байгаа дайчидтай уулзаж, хавьтахгүй байхыг онцгой анхааруулжээ.

Зургаадугаар сарын 24-нд зөвхөн нийслэл Москва төдийгүй Оросын зэвсэгт хүчин, тэнгисийн цэргийн флотын анги нэгтгэл, гарнизон байрладаг 19 хотод цэргийн парад болох юм байна. “Энэ бүхэнд нийтдээ 64 мянган цэрэг дайчин, 1850 нэгж техник, 511 нисэх онгоц, нисдэг тэрэг оролцоно” гэж Сергей Шойгу хэлсэн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01

Элсэлтийн шалгалтын хуваарь болон зохион байгуулах байршлууд

2025 оны Элсэлтийн шалгалт (ЭШ) өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-ны 10:00 цагаас түүхийн хичээлээр

2025-06-18