Дөрвөн оюутан, ачаа тээврийн 1 жолоочоос коронавируст халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 191 боллоо

2020-06-05 1043 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ дахин таван хүнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 191 болсныг хэллээ.

Тэрээр “Өчигдөр ХӨСҮТ-ийн гурван лабораторид 715 хүнд хийсэн шинжилгээнээс 710 хүний хариу сөрөг гарлаа. Таван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Дөрвөн оюутан болон ОХУ-ын ачаа тээврийн жолоочоос давтан шинжилгээгээр коронавируст халдвар илэрсэн.

Коронавируст халдварын батлагдсан 191 тохиолдлоос 70 хүн эдгэлээ. Өнөөдөр ХӨСҮТ-өөс таван хүн эдгэрэн гарч байна. ХӨСҮТ-д 121 хүн эмчлүүлж байгаагаас хүндэвтэр 15 хүн байна. Эдгэж буй хүмүүсийн ихэнх нь оюутнууд. 

ОХУ-ын хүнс зөөдөг ачаа тээврийн жолооч зургадугаар сарын 3-нд орж ирснийг сэжигтэй тохиолдол гэж үзэн, Сэлэнгэ аймагт тусгаарласан байсан. Түүнийг өнөөдөр ХӨСҮТ-д татан авчирч, эмчилгээг эхлээд байна” гэв.

Мөн тэрээр олимпийн аваргууд, медальтнууд нийлэн ХӨСҮТ-ийн хамт олонд 12.5 сая төгрөг хандивлаж буйд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

П.Сайнзориг: Танихгүй залуучууд хоргоогоод дараа нь гэнэт цохиод авсан, Хурцын Тайван, Бямбаа нар байсныг сүүлд мэдлээ

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын хүү Х.Тайван нар согтууруула

2026-02-06

БОУАӨЯ-аас хичээл сургуулийг 9 дүгээр сарын 15-нд эхлүүлэх санал хүргүүлжээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас ирэх намар цэцэрлэг, сургуулийг есдүгээр сарын 15-н

2026-02-06

Д.Амарбаясгалан: Агаарын бохирдол, утааны асуудлаа салхинд найддаг ийм сайд 100 хоногийн дотор асуудлыг шийдэх үү?

Ардчилсан намаас долоо хоног бүрийн пүрэв гарагт 11:00 цагаас "4:11 мэдээллийн цаг" хэвлэлийн бага х

2026-01-29