Олон хүнийг өвчлүүлээд буй хатгаа өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирүс болохыг тогтоожээ

2020-01-10 2688 0

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөр үүсгэгч нь тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдэж, 06-ны өдрийн байдлаар Хонконг, Сингапурт нэмж бүртгэгдээд байгаа. Тус улсын эрүүл мэндийн байгууллага өвчний шалтгаан, эх сурвалжийг тогтоохоор ажиллаж, энэхүү өвчин нь шувууны томуу, мэрскоронавирүс биш болохыг баталсан тухай мэдээлж байсан.

Тэгвэл ДЭМБ-аас тус өвчний үүсгэгч нь шинэ төрлийн коронавирүс болохыг тогтоожээ.

Титэм вирус буюу корона вирүс хүн амьдралынхаа аль нэг хугацаанд халдвар авдаг, элбэг тохиолддог вирус аж. Энэ төрлийн вирус дэлхий даяар өргөн тархсан ба хун болон амьтанд халдварлаж өвчлүүлдэг. Хүнд халдварлаж өвчлүүлдэг олон төрлийн титэм вирус байдаг ба тэдгээр нь ихэвчлэн хөнгөн хэлбэрийн өвчлөл үүсгэдэг ч ч зарим төрлийн титэм вирус хүнд хэлбэрийн өвчлөл үүсгэдэг байна. Титэм вирусын халдвар ханиах, найтаах үед агаараар болон ойрын хавьтлаар дамжин халдварлана.

2003 онд Хятадаас гаралтай, үхлийн аюултай, шинэ төрлийн титэм вирус дэлхий даяар тархаж 8000 гаруй хүнийг Амьсгалын цочмог хам шинж (Severe Acute Respiratory Syndrome)-ээр өвчлүүлж, 774 хүний амь насыг авчээ. АЦХаХ (SARS)-ийн титэм вирус дэлхийн өнцөг булан бүр дэх судлаачдын анхааралд өртсөн боловч халдвар тун удалгүй намжиж 2004 оноос хойш дахин бүртгэгдээгүй байна. 2012 онд АЦХаХ-тай төстэй халдвар дахин бүртгэгдсэн. 2015 онд тэмээний ханиад гэгддэг Ойрх Дорнодын амьсгалын цочмог хам шинж (MERS) 1000 гаруй хүнийг өвчлүүлж, өвчлөгсдийн 40 орчим хувийн амь насыг авч байжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15