Жорж Флойд коронавирусийн халдвараар өвчилсөн байжээ

2020-06-04 1404 0

Тавдугаар сарын 25-ны өдөр цахим сүлжээнд дөрвөн цагдаа нэгэн хар арьст залууг баривчлан улмаар нэг цагдаа нь түүний хүзүүн дээр чангаар өвдөглөж, хэчнээн тусламж гуйсан ч тоолгүй байсаар амь насыг нь хохироож буй бичлэг цацагдсан. Тус бичлэгээс үүдэлтэйгээр өдгөө Америкийн хэд хэдэн хотыг хамарсан эсэргүүцлийн жагсаал өрнөн багагүй хор уршиг тарьж байна. Энэ үймээний үеэр нэгэн Монгол эмэгтэйн ажиллуулдаг байсан хумсны салон хүртэл галд өртсөн тухай мэдээллийг тэнд оршин сууж буй иргэн сошиалд оруулсан байх аж.

Хэний төлөө Америкчууд ийн эсэргүүцэн жагсав? Нас барсан иргэн бол Африк гаралтай Америк эр Жорж Флойд. Амьдралдаа алдаж эндсэн ч эргэн босохоор тэмцэж, тэмүүлж явсан тэрээр коронавирусын улмаас ажилгүй болж, гэр бүлээрээ Миннеаполис хотод нүүж ирээд удаагүй байхдаа ийнхүү амиа алдсан байна. Цагдаа нар хуурамч 20 доллараар наймаа хийсэн этгээдийг барьж авах гэж явахдаа түүнийг саатуулсан аж.

Өнөөдрийн байдлаар түүний амийг хөнөөсөн гэх цагдааг 2-р зэргийн аллагын хэрэгт буруутгаад байна. Энэ ангиллаар бол 40 хүртэлх жил хорьдог аж. Түүгээр ч зогсохгүй энэ цагдаагийн эхнэр нөхрөөсөө салах өргөдлөө өгөөд байгаа гэнэ. Түүний эхнэр мужийнхаа “Нөхөрт гарсан сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээний тэргүүн байрыг эзэлж байсан бүсгүй аж.

Миннесота муж улсын Миннеаполис хотод амиа алдсан Жорж Флойд коронавирусээр халдварласан байсныг тус муж улсын Хеннепин тойргийн шүүх эмнэлгийн задлан дүгнэлтэд мөн дурдсан байна.

Флойдын цогцост хийсэн задлан шинжилгээний дүгнэлтийг төрөл төрөгсдийнх нь зөвшөөрлөөр шүүх эмнэлгийн цахим хуудсанд лхагва гарагт нийтэлсэн байна. “COVID-19-ийн шинжилгээний хариу 2020 оны тавдугаар сарын 3-ны байдлаар эерэг гарсан байна” гэж шүүх эмнэлгийн ерөнхий эмч Эндрю Бэйкерийн гарын үсэгтэй дүгнэлтэд дурджээ. Тэрбээр  Флойдыг нас барахад нөлөөлсөн хүчин зүйлсийн жагсаалтад коронавирусийг оруулаагүй байна.

Хеннепин тойргийн шүүх эмнэлгийн шинжээчид задлан шинжилгээнийхээ урьдчилсан дүгнэлтийг зургадугаар сарын 1-нд нийтэлсэн юм. Урьдчилсан дүгнэлтэд Флойд цагдаа нар баривчлах үедээ хэрэглэсэн аргаас үүдэлтэй зүрх, уушгины хурц дутагдлын улмаас /зүрх-амьсгал зогсох/ нас барсан гэж үзжээ. Түүний биед метамфетамин хэрэглэсэн ул мөр илэрсэн байна.

Харин Флойдын гэр бүлийн хүсэлтийн дагуу задлан шинжилгээ хийсэн хараат бус шинжээчид талийгаач боомилсны улмаас нас барсан гэж тогтоосон байна. Шинжээчид цусны эргэлтийн асуудал, мөн мансууруулах бодисын хордлого нь энэ хэрэгт шууд холбоогүй бөгөөд ​​үхлийн шалтгаан биш гэж дүгнэжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Д.Оюунбат: Борооны үеэр хоёр иргэн ухаан алдсан байсныг эмнэлгийн байгууллагад хүргэсэн

Нийслэлийн Онцгой Комиссоос/НОК/ өчигдөр  Улаанбаатар хотод орсон борооны улмаас үүссэн нөхцөл байдл

2025-08-22

Булган, Сэлэнгэ, Өмнөговь, Увс зэрэг 13 аймагт бороо орж байна

Өнөөдрийн 11:00 цагийн байдлаар Увс, Завхан, Баянхонгор, Хөвсгөл, Архангай, Сэлэнгэ, Дундговь

2025-08-20

Багш Ж.Ёндонсамбууд түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцны 150 сая төгрөгийн эрхийн батламжийг гардуулав

Энэ жил нийслэлийн ЕБ-ын сургуулийн сурагчид математик, физик, биологи, хими, мэдээлэлзүй, газарзүйн

2025-08-08