Монгол Улс дахь коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 179 боллоо

2020-05-29 1389 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү шинээр 18 хүнээс халдвар илэрч, батлагдсан тохиолдлын тоо 179 болсныг хэллээ.

Тодруулбал, ХӨСҮТ-ийн болон Дархан-Уул аймаг дахь лабораториор нийт 369 хүнд шинжилгээ хийжээ. Энэ дунд 05 сарын 28-ны өдөр Алтанбулагийн боомтоор орж ирсэн 230 хүний шинжилгээ багтаж байгаа ба 18 нь коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагджээ. Эдгээр иргэд нь 19-52 настай ба 11 нь оюутан аж.

Ийнхүү Монгол Улс дахь коронавируст халдварын батлагдсан тохиолдлын тоо 179 болов. Үүнээс 43 хүн бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан бол 136 нь эмчлүүлж байна. Тэдний 121-ийнх нь биеийн байдал хөнгөн, 15 хүний биеийн байдал хүндэвтэр байгаа юм байна. Эмчлэгдэж буй хүмүүсийн дотор 8-16 насны 5 хүүхэд, жирэмсэн эмэгтэй хоёр, хавдартай иргэн нэг байгаа тухай ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү ярив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10