Хорио цээрийн хугацааг зургаадугаар сарын 30-ыг хүртэл СУНГАЛАА

2020-05-25 1105 0

Улсын Онцгой комиссийн өргөтгөсөн хуралдаан өнөөдөр болж, хуралдаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх оролцож үүрэг чиглэл өгсөн юм.

Мөн хуралдаанаар өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг сунгах эсэхийг хэлэлцэж, лхагва гарагт болох засгийн газрын хуралдаанаар шийдэхээр болсон. Гэсэн ч Улсын Онцгой комиссийн өргөтгөсөн хуралдааныг хаалттай горимд шилжүүлж хуралдан, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацааг зургаадугаар сарын 30-ыг дуустал үргэлжлүүлэхээр боллоо.

“Covid-19” цар тахлын дэлхийн нөхцөл байдал болон дотооддоо халдварыг алдахгүй байх үүднээс мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтийг үндэслэж шийдвэр гаргалаа гэж УОК-ийн хэвлэлийн төлөөлөгч мэдэгдлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15