3334 тонн сайжруулсан шахмал түлш нөөцөлжээ

2020-05-21 977 0

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар сайжруулсан түлшний үйлдвэр “Тавантолгой түлш” ХХК-ийн үйл ажиллагааг сайжруулахтай холбоотой санал, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хийсэн ажлын тайлан, сайжруулсан түлш нөөцлөх ажлын хүрээнд цаашид авах арга хэмжээний талаарх танилцуулгыг хийжээ.

Нийслэлийн хөрөнгө оруулалтаар баригдсан сайжруулсан түлшний агуулахаас Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Улаанчулуутын агуулахад 1279 тонн, Баянзүрх дүүргийн 21 дүгээр бааз буюу Ганц худгийн ойролцоо агуулахад 30 тонн, нийт 1309 тонн түлш нөөцөлж эхлээд байгаа аж.

Нэмэлтээр “Тавантолгой түлш” ХХК-ийн Баянзүрх дүүргийн ШШГЕГ-ын хорих 441 дүгээр ангийн байранд 205 тонн, Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт дундын баазад 738 тонн, бусад дөрвөн дүүргэд байрлах 10 дундын саравчинд 1082 тонн, нийт 2025 тонн түлш нөөцөлжээ. 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 3334 тонн түлшийг тээвэрлэж нөөцөлсөн байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07