Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгоно

2020-05-20 1482 0

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлуудын нэг нь төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тухай байв. Энэ талаар ЗГ-ын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг “Төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдыг түрээслээд, өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох тогтоолыг Засгийн газар баталлаа. Энгийнээр хэлбэл, галын шугаманд ажиллаж байгаа буюу цар тахлын үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа эмч, сувилагч цагдаа, онцгойгийн алба хаагчид, мэргэжлийн хяналт, хил, гаалийн албан хаагчид хамаарна.

Тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг БХБ-ын сайд болон хотын даргад даалгасан. Эхний тооцоогоор 1300-1500 өрхийг орон сууцанд оруулах боломжтой гэж үзсэн. Зах зээл дээр бэлэн байгаа, ашиглалтад орсон орон сууцнуудаас орлогодоо нийцсэн хэлбэрээр сонгож, хамрагдах боломжтой.

Гол хэрэгжилтийг НОСК буюу хотын дарга С.Амарсайхан хариуцаж явна. Энэ нь 8 хувийн хүүтэй зээлд хамрагдаад орон сууцанд орохоос хөнгөвчилсөн нөхцөлтэй гэж ойлгож болно. НОСК өнөөдрийн байдлаар 3000 орчим өрхийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох ажлыг амжилттай зохион байгуулаад байгаа. Маш ойрын хугацаанд 1300-1500 өрхийг орон сууцанд оруулна” гэв.

Уг хөтөлбөрт хамрагдах төрийн үйлчилгээний болон тусгай албан хаагчдад нэн тэргүүнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа, өөрийн гэсэн орон сууцгүй байх гэсэн шаардлагыг тавьж байгаа аж.

Монголбанкны зүгээс 100 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт хийх боломжтой гэдгээ илэрхийлээд байгаа юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10