ЖДҮХСанд 1576 төсөл хэрэгжүүлэгчийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгджээ

2020-05-20 982 0

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгох урт, хугацаатай хөнгөлөлттэй зээлийн хүсэлтийг 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 20-ний өдрийг хүртэл хугацаанд Улаанбаатар хотод цахим системээр, орон нутагт цаасан хэлбэрээр хүлээн авчээ. Сангийн зээлийн мэдээллийн нэгдсэн системд 2020 оны 5 дугаар сарын 19-ний байдлаар нийтдээ 1576 төсөл хэрэгжүүлэгчийн 238.5 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүртгэгдсэн байна.

Эдгээр төслүүдийг жижиг, дунд үйлдвэр эрхлэгчийн ангиллаар авч үзвэл,

Улаанбаатар хотод 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 697 аж, ахуйн нэгжийн 95,6 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт, орон нутагт 20.0-300.0 сая төгрөгийн зээл хүссэн бичил ангилалд бүртгэгдсэн 807 аж, ахуйн нэгжийн 78,8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт,

300.0-1000.0 сая төгрөгийн зээл хүссэн жижиг ангилалд бүртгэгдсэн 65 аж, ахуйн нэгжийн 49,4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт,

1,0-2,5 тэрбум төгрөгийн зээл хүссэн дунд ангилалд бүртгэгдсэн 7 аж, ахуйн нэгжийн 14.4 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт тус тус эзэлж байгаа аж.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15