Б.Сүхбаатар: 2000 өрх байртай болно, санхүүжилт шийдвэрлэгдсэн

2020-05-19 1161 0

Нийслэлийн тэргүүлэгчдийн хуралдаан өнөөдөр болж “Орлогод нийцсэн орон сууцны төсөл” хэрэгжүүлэхээр сонгогдсон Нийслэлийн ИТХ-ын эзэмшил бүхий Сонгинохайрхан дүүргийн I хороо, Баянголын амны 10 га газрын эзэмших эрхийг төсөл хэрэгжүүлэгч “Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн нэр дээр шилжүүлэхийг хэлэлцэж, шийдвэрлэлээ.

Тухайн байршилд орлогод нийцсэн орон сууцны хөтөлбөрийг 2020-2024 онд БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэхээр тогтсон байдаг. 2007-2013 онд дэд бүтцийг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэсэн бөгөөд энэ онд гүйцэтгэгч болон зөвлөх үйлчилгээг сонгон шалгаруулах юм.

Нийтдээ 10 га талбайд өрнүүлэх бүтээн байгуулалтын хүрээнд 2007 өрхийн орон сууц, 840 хүүхдийн суудалтай сургууль, 400 хүүхдийн цэцэрлэг, 1500 автомашины зогсоол барихаар төлөвлөсөн. 

“Нийслэлийн орон сууцны корпорац” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Сүхбаатар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан “Тус төслийг хэрэгжүүлснээр түрээслээд өмчлөх хэлбэрээр 2000 өрх байртай болно. Бүтээн байгуулалтын санхүүжилтийг шийдвэрлэсэн” гэсэн юм.

Тэргүүлэгчид орлогод нийцсэн орон сууцны төслийг нийгмийн эрэлттэй төсөл хэмээн үзэж, Нийслэлийн ИТХ-ын эзэмшилд байсан, орон сууцны төсөл хэрэгжүүлэх зориулалт бүхий 10 га газрыг “Нийслэлийн орон сууцны корпорац”-д ийнхүү шилжүүллээ. 

Эх сурвалж: НИТХ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02

Эх орончдын өдрийн барилдаанд Б.Зоригтбаатар түрүүлэв

Монгол Улсад улс төрийн ууган хүчин Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 105 жил, Үндэсний

2026-03-02