Д.Нямхүү: Эдгэрч эмнэлгээс гарсан хүний тоо 26 боллоо

2020-05-19 1566 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өдрийн мэнд хүргэе. Тавдугаар сарын 18-нд ХӨСҮТ-ийн хоёр, Зооноз өвчин судлалын лаборатори, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 367 хүнд давтан шинжилгээ хийсэн, бүгдийх нь хариу сөрөг гарсан байна. Үүнд, ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан 8, ажиглах байранд хяналтад байгаа 315, тандалтын зорилгоор 17 хүнд шинжилгээ хийсэн.  

Мөн Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 27 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Өнөөдөр, эдгэсэн хоёр хүн ХӨСҮТ-ээс гарч, дараагийн шатны хяналт руу шилжиж байна. 

Ингээд нийт батлагдсан тохиолдол 140, эдгэрсэн тоо 26 боллоо. Эмчилгээ нийлгэж байгаа 114 хүн байна. Өнөөдөр өглөө БНЭУ-аас ирсэн иргэдээс шинжилгээ авах ажлыг бид яаралтай зохион байгуулан ажиллаж байна” гэв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02