“Фантастик” продакшны шинэ уран бүтээл “ZURA” УСК видео санд орлоо

2020-05-18 1075 0

Өнгөрөгч бямба гарагт “Фантастик” продакшны ээлжит уран бүтээл “ZURA” УСК дижитал хэлбэрээр нээлтээ хийсэн билээ. Энэ үеэр тус киног үзэж амжаагүй иргэдийн дунд хүлээлт үүсээд байсан юм. Тэгвэл үзэгчдийн хүсэлтээр өнөөдрөөс эхлэн “ZURA” УСК нээлтээ хийсэн платформууд буюу Univision, Skymedia,  LookTV, ДДЭШ ТВ, SkyGo-ийн видео санд орохоор болжээ.

Киноны гол дүрд “Фантастик” продакшны найруулагч, жүжигчин Б.Тамир, жүжигчин Б.Батсайхан, С.Болд-Эрдэнэ болон залуу уран бүтээлч С.Идэрмаа нар тоглосон байна.

Түүнчлэн “Фантастик” продакшны уран бүтээлчид нийтийн аюулгүй байдлын төлөө хандивын аянд нэгдэж, Улсын онцгой комисст найман сая төгрөгийг өнөөдөр гардуулан өгчээ.

Тус продакшны уран бүтээлчид “Zura” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болгосон бөгөөд шоунд ялалт байгуулсан жүжигчин М.Баярбат шагналынхаа мөнгийг ийнхүү ард иргэдийнхээ аюулгүй байдлын манаанд зогсож байгаа нийт ажилтан, алба хаагчдад хандивлах шийдвэр гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ нээлээ

Японы мэргэжлийн сумогийн 71 дэх аварга Какурюү М.Ананд “Отаваяма” дэвжээгээ Токио хотын Сүмида

2025-06-25

“Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам 2025”-ын түрүү бөхийг 30 сая төгрөгөөр байлна

Ирэх амралтын өдрүүдэд буюу энэ сарын 28, 29-нд “Нийслэлийн иргэдийн баяр-Хүрээ цам даншиг наадам

2025-06-19

Наадмын сорилго барилдаан энэ сарын 28-ны өдөр болно

МҮБХ-ноос танилцуулснаар энэ зургаадугаар сард: Зургаадугаар сарын 3-ны мягмар гарагт 13:

2025-06-03