БНЭУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц хөөрлөө

2020-05-18 1283 0

БНЭУ-аас иргэдээ авчрах тусгай үүргийн онгоц 09:15 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудлаас хөөрлөө. Уг нислэгээр өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, жирэмсэн, нялх хүүхэдтэй, эдийн засгийн хүндрэлтэй иргэдийг авчрах юм. Тусгай үүргийн онгоц энэ сарын 19-ний 07.30 цагт Улаанбаатарт газардана.

Өнөөдрийн ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр “Энэтхэгт халдвар авсан хүний тоо 95900, үүнээс 58 мянга гаруй хүн идэвхтэй халдвартай байна. 36 мянган хүн эдгэсэн, нас баралтын тоо 3000, хөл хориог дахин 14 хоногоор сунгаад байна” хэмээн мэдээлсэн.

Ямартаа ч Энэтхэг улсад байгаа Монгол иргэдээс эх орондоо ирэх нь. Харин тус улсад шавилан сууж байгаа ламхай нарыг дараагийн нислэгт хамруулах талаар судалж байгаа аж. Энэ талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг

“Ламхай нарын хувьд Дели хотоос 2000 гаруй км-ийн зайтай газар шавилан суудаг. Эдгээр иргэнийг 2000 км газар өвчний тархалт өндөр бүс нутгуудаар дамжуулж Дели хотод авчрах нь өөрөө эрсдэлтэй байгаа юм. Энэ бүх хүчин зүйлийг харгалзан үзэж, шавилан суудаг газарт нь хамгийн ойр байрлах хотуудад нислэг хийж болох эсэхийг судалж байна” гэсэн юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ҮСХ: Улсын хэмжээнд гурван ихэр 315, дөрвөн ихэр 24 байна

Үндэсний статистикийн хорооноос 2025 оны байдлаар улсын хэмжээнд  18 хүртэлх насны нийт 18,249 ихэр

2026-05-01

Prius, Aqua зэрэг авто машинууд “Ногоон дугаар”-т хамрагдахгүй

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд цахилгаан хөдөлгүүртэй авто машины хэр

2026-05-01

Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна

Өнөөдөр "Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр" тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын

2026-04-30