ТАНИЛЦ: Шилдэг 7 буюу “Төрийн хатан эрдэнэ” Д.Сарангэрэл

2020-05-15 1432 0

Долоо дахь удаагийн парламент отгон чуулганы хаалтаа хийлээ. Энэ удаагийн парламентын гишүүдээс долоон гишүүнийг онцгойлон шилдгээр тодруулж шагнасныг УИХ-ын дарга Г.Занданшатар мэдээллээ.

УИХ-ын дарга долоон гишүүнийг долоон эрдэнийг бэлгэдэн тодруулсан гэдгээ хэлсэн юм. 

“Монгол төрийн ой санамж, туршлагатай гишүүн”-ээр Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж нарыг тодруулжээ. Монгол төрийн ой санамж, шударга ёсны төлөө тууштай тэмцэл, төрийн түшиг тулгуур бол туршлагатай парламентчид. Тэднийг бүтээхэд төр, парламент 20-30 жилийг зарцуулдаг учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн эхийг баригч Д.Лүндээжанцан, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бодитой хэрэгжүүлэгч Ц.Нямдорж нар бол Монгол төрийн хууль тогтоох ажиллагааны нөмөр нөөлөг, түшиг тулгуур гэдгийг УИХ-ын дарга онцолсон юм. Монголын төр зүтгэсэн хүндээ ээлтэй байх ёстойг тэрбээр дурдаад үнэний төлөө тэмцлийн нөмөр нөөлөг болж ирсэн гэв.

“Төрийн хатан эрдэнэ”-ээр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг тодруулжээ. Ковид 19-тэй тэмцэхэд салбараа манлайлан ажилласан, Төрийн хатан эрдэнэ буюу Монголын төр асрангуй, энэрэнгүй, ард түмэндээ ачлалтай, энэрэлтэй байхын бэлгэ тэмдэг болсон тул эмэгтэй гишүүдийг, эрүүл мэндийн салбарыг төлөөлөн Д.Сарангэрэлийг тодруулсан байна.

Хууль санаачлан батлуулсан тоо, ажлын хэсэгт оролцсон эрэмбэ, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оролцсон оролцоо, зохион байгуулсан үүргийг харгалзан Д.Тогтохсүрэн, С.Бямбацогт нарыг “Монгол төрийн манлай түшээ”-гээр тодрууллаа. 

УИХ олонх, цөөнхийн тэнцвэрийн байгууллага бөгөөд цөөнхийн тэнцвэрийг хангаж, чуулганд оролцсон ирц, бүтээлч хамтын ажиллагаа, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан хувь нэмэр, цагаатгах ажлыг зохион байгуулсан Я.Санжмятавыг “Манлай түшээ”-гээр тодруулжээ.

“Шилдэг залуу түшээ”-гээр Т.Аюурсайханыг тодруулсан бөгөөд түүнийг үнэн, зөвийн төлөө манлайлан оролцож, аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороог даргалж олон асуудал тэр дундаа авлига хээл хахуультай тэмцэх, нийгмийн сайн сайхны төлөөлсөн тул ийнхүү тодруулсан байна.

Эдгээр долоон гишүүнийг чуулганы ирц, идэвх болон хийсэн ажилд нь үндэслэн тодруулсан бөгөөд онцгой гишүүнээр тодорсныг гэрчлэх тэмдэг олгосон гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Г.Занданшатар: Ерөнхийлөгчийн шаардлага хангагдахгүй бол дахин хориг тавихыг үгүйсгэхгүй

УИХ 2025 оны төсвийн тухай хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж эхлээд байна. Хэлэлцүүлги

2024-11-22

УИХ өнөөдөр Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн хуульд бүхэлд нь хориг тавьсан. Тэгвэл өнөөдөр

2024-11-22

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19