“Covid-19” бүрэн устахгүй, зэрэгцэн “оршино”

2020-05-14 858 0

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас “Шинэ төрлийн коронавируст халдвар нь ДОХ шиг бүрэн устдаггүй өвчин болох магадлалтай” гэж мэдээллээ. 

ДЭМБ-ын шуурхай хөтөлбөрийн захирал Майк Райан “Бидний хувьд бодит байдалтай эвлэрэх нь чухал гэж бодож байна. Одоогоор хэн ч энэ өвчнийг хэзээ устаж арилах талаар хэлж чадахгүй байна” гэсэн байна.

Уг өвчний эсрэг вакцин гарсан ч өвчин бүрэн устахгүй, харин хүн төрөлхтөн хяналтдаа оруулж чадна гэж тус байгууллага дүгнэжээ.

Тэрээр “Хэдийгээр вакцин нь гарсан ч улаан бурхан өвчин бидний дунд байсаар байгаа шүү дээ” гэсэн юм.

Өнөөдрийн байдлаар дэлхий дахинд коронавирусийн эсрэг вакцин бүтээх 100 гаруй төсөл хэрэгжиж байгаагаас Герман, АНУ зэрэг улсуудад клиник туршилтын шатандаа оржээ. Одоо дэлхийн улс орнууд хорио цээрийн дэглэмээс гарч хэрхэн хэвийн амьдралд эрсдэл багатай шилжихэд бүх анхаарлаа хандуулж байна.

Бид коронавирустэй зэрэгцэн орших цаг үед шилжих хэрэгтэй болжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Монголд эрэгтэйчүүдийн 57, эмэгтэйчүүдийн 53 хувь нь илүүдэл жинтэй байна

Таргалалт нь зөвхөн хувь хүний асуудал биш, нийгмийн эрүүл мэндийн өсөн нэмэгдэж буй сорилт, амьдрал

2026-03-05

А.Амартүвшин: Нийслэл умайн хүзүүний хорт хавдрын эсрэг кампанит ажлыг эхлүүллээ

Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвд умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакцинжуулалт,

2026-03-02

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25