Халдварт өвчний тохиолдол бүртгэгдсэн газруудад зорчихгүй байхыг зөвлөж байна

2020-01-07 2371 0

БНХАУ-ын Хубэй мужийн Үхань хотод энэ сарын 02-ны өдөр шалтгаан тодорхойгүй уушигны хатгалгаа өвчний тохиолдол бүртгэгдэж, 06-ны өдрийн байдлаар Хонконг, Сингапурт нэмж бүртгэгдээд байна.  Тус улсын эрүүл мэндийн байгууллага өвчний шалтгаан, эх сурвалжийг тогтоохоор ажиллаж байгаа ба энэхүү өвчин нь шувууны томуу, мэрскоронавирүс биш болох нь батлагджээ. Иймд ЭМЯ, МХЕГ, ХӨСҮТ, ЗӨСҮТ зэрэг байгууллагууд хамтарсан эрсдэлийн үнэлгээг хийж, эрсдэлийн түвшин “дунд” зэрэг, идэвхжлийн 1 зэрэгтэй байна гэж үнэлэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч эхэлжээ.

Мэргэжлийн хяналтын байгууллагаас дараах урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлж эхлээд байна.

  • БНХАУ-аас ирж буй зорчигчдод эрүүл мэндийн хяналт тавьж, асуумж авах, амьсгалын замын халдварын шинж тэмдэг илэрсэн зорчигчийг илрүүлэх, түр тусгаарлах, эрүүл мэндийн тусламж үзүүлж эмнэлэгт шилжүүлэх,
  • Зорчигчийн халуун хэмжих төхөөрөмж, улсын байцаагч, мэргэжилтнүүдийн хувийн хамгаалах хувцасны бэлэн байдалд анхаарах,
  • Зорчигчдод сэрэмжлүүлэг мэдээлэл өгөх,
  • Тээврийн хэрэгсэлд урьдчилан сэргийлэх халдваргүйжүүлэлтийг хийх,
  • Болзошгүй байдлын үеийн аргачилсан зааврын дагуу бэлэн байдлыг хангах,
  • БНХАУ-аас импортлогдож буй хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа далайн гаралтай бүтээгдэхүүний баримт бичиг, гарал үүсэл, хорио цээр, аюулгүй байдлыг хангуулах, тээвэрлэлт, хадгалалтад анхаарах зэрэг арга хэмжээг авч хэрэгжүүлэн ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Баян-Өлгий, Увс, Ховд аймаг баяр наадмаа наймдугаар сарын 1 хүртэл хойшлуулжээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо

2026-06-23

БГД-ийн нутаг дэвсгэр дэх орон сууцны хороолол, ААН-ийн хэрэглээний халуун усыг түр хязгаарлана

Халуун ус хязгаарлаж, дулааны шугамд засвар хийх хуваарийн дагуу энэ сарын 24-ний өдрөөс эхлэн Б

2026-06-22

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19