Д.Нямхүү: 3 лаборатори 266 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

2020-05-13 1548 0

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. 

Өчигдрийн байдлаар ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 266 хүнд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 7, ажиглах байранд тусгаарлагдсан 242, тандалтын зорилгоор 5 хүнд шинжилгээ хийсэн. Алтанбулаг боомтоор орж ирсэн 12 ачаа, тээврийн жолоочийг шинжилгээнд хамруулсан. 

Одоо бид ОХУ-аас ирэх оюутнуудыг хүлээж авах ажлыг зохион байгуулж байна. Маш өндөр эрсдэлтэй, голомтлон тархаж байгаа улсаас ирж байгаа тул бид онцгой анхаарч ажиллана” гэж мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24