Д.Нямхүү: “Covid-19”-өөр өвчилсөн 15 хүн бүрэн эдгэрч, эмнэлгээс гараад байна

2020-05-12 1295 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр ХӨСҮТ-ээс нэг хүн эдгэрч, дараагийн шатны хяналт руу шилжсэнээр нийт 15 хүн эмчлэгдэж гарлаа. Одоо ХӨСҮТ-д 27 хүн эмчлэгдэж байна. Хоёр хүн эдгэрэх дөхсөн байгаа. Таван төрлийн шинжилгээг 2-3 удаа хийж, коронавирус илрээгүй тохиолдолд эдгэрсэн гэж үзэж дараагийн шатны хяналт руу шилжүүлж байна.

Нийт гурван лабораторид 80 хүний шинжилгээг хийсэн. Короновирус илрээгүй. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 102 хүн хяналт, ажиглалтад байгаа. Эмч нарын найдвартай хамтрагч алтан гартай, зөөлөн цагаан сэтгэлтэй бүх сувилагч, бага эмч нартаа баярын мэнд хүргэе” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10

Э.Бат-Амгалан: Тухайн барилгынхаа 50-аас  дээш хувийг барьсан тохиолдолд иргэдээс захиалга авдаг болгоно

Орон сууцны хохирогчдын асуудлыг шалгах ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Барилга хот байгу

2026-08-06

Б.Дашпүрэв: 800 ам.доллар байсан АИ-92 төрлийн бүтээгдэхүүн 851 ам.доллар болж ирж байна

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамнаас шатахууны нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Тус яамны Төрийн

2026-08-06