Европын холбооноос Монгол, Зимбабве зэрэг улсуудыг хар жагсаалтад оруулахаар саналаа хүргүүлжээ

2020-05-08 903 0

Европын Холбооны гүйцэтгэх засаглалын дээд байгууллага болох Европын комисс мөнгө угаалт, терроризмын санхүүжилттэй тэмцэх шинэ дээд байгууллага байгуулах санал боловсруулж, гишүүн 27 улсын Засгийн газартаа хүргүүлжээ.

Мөн энэхүү саналд Европын холбооны хар жагсаалтад нэмж багтаах улсуудын нэрсийг хамт илгээсэн байна. Мөнгө угаахтай тэмцэх удирдамжийн (AMLD)-ийн дагуу Евро Комисс нь мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх хэрэгтэй тэмцэхэд стратеги, зохион байгуулалтын хувьд дутагдалтай, өндөр эрсдэлт орнуудыг тодорхойлох үүрэгтэй юм. Харин энэ удаагийн хар жагсаалтад нэмж оруулах улсуудын дотор Монгол улс багтжээ.

Тодруулбал, Монгол, Барбадос, Ботсвана, Камбож, Гана, Ямайк, Маврутс, Мьянмар, Никарагуй, Панам, Зимбабве улсууд багтсан байна. Энэхүү жагсаалтыг нэг сарын дотор Европын парламентад өргөн барьж батална. Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан нэг сарын хугацаанд өөрчлөлт орж болох ч Европын парламентаар ороод батлагдсан тохиолдолд шинэ дүрэм 2020 оны аравдугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлнэ.

Харин Босни ба Херцеговина, Этиоп, Гайана, Шри Ланка, Тунис, Лаос улсуудыг хар жагсаалтаас гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“UB food festival-2026” олон улсын хоолны өдөрлөг энэ сарын 17-26-ны өдрүүдэд болно

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилготой "UB food festival-2026"

2026-04-16

Монгол Улсад цагаан будаа тариалах төслийг дахин эхлүүлжээ

Япон Улсын Тояма дахь Өргөмжит консул К.Фүжишигэ "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөө

2026-04-15

Хөшөө үнссэн эрд зургаан сарын хорих ял оноожээ

Одоогоос жил гаруйн өмнө Америкийн влоггер Жонни Сомали дэлхийн хоёрдугаар дайны үед япончуудын бэлг

2026-04-15