СОГТУУРУУЛАХ УНДАА ҮЙЛДВЭРЛЭХ 14 ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОВ

2020-01-06 167 0

Согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхэлдэг 32 аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд ХХААХҮЯ болон МХЕГ-ын хамтарсан хяналт шалгалт хийж, дүнг энэ сарын 06-нд Засгийн газрын хуралдаанд танилцууллаа. Тус хуралдаанаар хяналт шалгалтын дүн, мэргэжлийн хяналтын байгууллагын саналыг үндэслэн 14 аж ахуйн нэгжийн согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Эдгээр аж ахуйн нэгжүүд нь үйлдвэрийн зориулалтын байргүй, тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагыг зөрчсөн, үйл ажиллагаа явуулаагүй, түр болон бүрмөсөн зогссон, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хуулийн хугацаанд сунгуулах хүсэлтээ гаргаагүй, цуцлуулах хүсэлт гаргасан зэрэг шалтгаанаар тусгай зөвшөөрлөө цуцлуулж байгаа юм.

Согтууруулах ундаа үйлдвэрлэх тусгай зөвшөөрлөө цуцлуулсан аж ахуйн нэгжүүд

  Аж ахуйн нэгжийн нэр Чиглэл Хаяг
1 Тэргүүн трейд ХХК Спиртийн үйлдвэр Улаанбаатар
2 Азык ХХК Архины үйлдвэр Баян-Өлгий
3 Дарханмоунтайнс ХХК Архины үйлдвэр Дархан-Уул
4 Хүнс төв ХХК Архины үйлдвэр Төв
5 Сэлэнгэ шим ХХК Архины үйлдвэр Сэлэнгэ
6 Бенедакт ХХК Архины үйлдвэр Улаанбаатар
7 Трансин-Консульт ХХК Архины үйлдвэр Улаанбаатар
8 Энигма ХХК Архины үйлдвэр Улаанбаатар
9 Ентүм ХХК Архины үйлдвэр Говь-Алтай
10 Түшиг Тулга трейд ХХК Дарсны үйлдвэр Улаанбаатар
11 Ази Инвестмент Капитал групп ХХК Шар айрагны үйлдвэр Улаанбаатар
12 Мини макро ХХК Шар айрагны үйлдвэр Улаанбаатар
13 Интер стандарт брьюри ХХК Шар айрагны үйлдвэр Улаанбаатар
14 Завхан баялаг ХХК Шар айрагны үйлдвэр Завхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

В.Путин: Хийн хоолойг Монголын нутгаар дамжуулан өнгөрүүлэх бус Монголын хэрэглэгчдийг хийгээр хангана

Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэ

2024-09-03

БНХАУ-ын дэд дарга Хань Жө Монголд айлчилна

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Засгийн

2024-09-03

Наймдугаар сарын 30-ны өдрийг “Таеквондогийн өдөр” болгон зарлалаа

“Парис-2024” зуны 17 дугаар паралимпын наадам үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар Монголын баг нэг а

2024-09-02