Боршоо боомтоор ирсэн 9 сурагчийн шинжилгээнээс коронавирус илрээгүй

2020-05-07 1035 0

ЭМЯ-аас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийх үеэр ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өмнөговь аймагт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдол Шивээ хүрэн боомтод тусгаарлагдсан байгаа. Шинжилгээ нь өчигдөр наашаа гарч, өглөө үүрээр ирсэн. ХӨСҮТ-ийн лабораторид шинжилгээ хийгдэж байна. 

Эмчлүүлж байгаа 28 хүний биеийн байдал тогтвортой, дунд байна. Хоёр хүн нь хүнд байгаа” гэв.

Улсын онцгой комиссын шийдвэрээр тавдугаар сарын 4-ний өдөр ОХУ-ын Тува улсын Кызыл хотын Кадетийн сургуулийн есөн сурагчийг Боршоо боомтоор татан авсан тухайд “Сурагчдыг хамгаалалттайгаар Улаанбаатар хотод авчирч, шинэ коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээнд хамруулсан. Есөн сурагчийн шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар илрээгүй” гэж ярив.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23

Ховд аймагт тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны 07 сарын 20-ны өдөр тарваган тахлын сэжигтэй тохиолдол бү

2026-07-22