Цартахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ үзүүлэх дадлага сургууль эхэллээ

2020-05-06 694 0

Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх, цартахалтай тэмцэх хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа “Ковид-19 халдварт цартахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ” сэдэвт гамшгаас хамгаалах дадлага сургууль энэ сарын 06-08-ны өдрүүдэд явагдаж байна.

Дадлага сургуулиар цартахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг төлөвлөх, зохион байгуулах, салбар дундын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулах, хүч хэрэгслийн бэлэн байдлыг үнэлэх, дээшлүүлэх, нэрвэгдэгсдийг эмчлэх, хөл хорио, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэм тогтоох арга хэмжээ хийгдэнэ.

Дадлага сургууль гурван үе шаттайгаар явагдах бөгөөд эхний өдөр штабын сургууль ОБЕГ-т байрлаж буй Улсын Онцгой комиссын Шуурхай Штаб дээр зохион байгуулагдана. Штабын сургуульд Улсын онцгой комисс, УОК-ын Шуурхай штаб, ЭМЯ, БСШУСЯ, ХХААХҮЯ, ЗТХЯ, ГХЯ, ЗХЖШ, ОБЕГ,  МХЕГ, ЦЕГ, ХХЕГ, ГЕГ, Гамшгаас хамгаалах улсын албад болон МУЗН, НҮБ-ын Суурин зохицуулагч, салбар кластерууд оролцож, онцгой байдлын үеийн хариу арга хэмжээний тактикийг боловсронгуй болгох, коронавируст цар тахлын халдварын үеийн иргэн, хуулийн этгээд, төрийн бус байгууллага болон хүмүүнлэгийн байгууллагын үүрэг, хариуцлага, оролцоог тодорхойлно.

Хоёр дахь өдөр буюу 05.07-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хөл хорио тогтоох дадлага болно. Энэ өдөр 08:00-18:00 цагийн хооронд иргэдийн хөл хорио тогтоож, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хаана. Хязгаарласан хугацаанд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага ажиллахгүй. Авто замын хөдөлгөөнийг хаахтай уялдуулан нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийг зогсоох, уртасгах буюу тойрч явуулах,богиносгох зэрэг нийт 42 чиглэлд шуурхай зохицуулалт хийгдэнэ.

Мөн Хан-Уул дүүрэгт цартахлын үед шаардлагатай тохиолдолд нэмэлтээр ажиллуулах 300, 100 ортой эмнэлэг, хээрийн эмнэлэг дэлгэх дадлага сургууль хийгдэнэ.

Штабын дадлага сургууль гурван өдөр үргэлжлэн хийгдэх бөгөөд дэлхий нийтэд тархаад буй цар тахлын үеийн харилцан ажиллагаа, хариу арга хэмжээ дадлага сургуулилтыг хийснээрээ бид ямар нөөц бололцоо, хариу арга хэмжээ авч байгаа, цаашид юуг сайжруулж боловсруулах ёстой юм бэ гэдгийг тодорхойлох ач холбогдолтой.

БНХАУ-д коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш мэргэжлийн хяналтын байгууллага хилийн нэвтрэх цэгийн хяналтыг чангатгаж, энэ оны нэгдүгээр сарын 06-аас эхлэн БНХАУ-тай хиллэдэг нэвтрэх цэгүүдэд зорчигчийн халууныг хэмжих, эрүүл мэндийн тандалт судалгааг авах, нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлсэн.

Өнөөдрийн байдлаар 63517 тээврийн хэрэгсэл, 183960 зорчигчийг хилээр нэвтрүүлэхэд хяналт тавьж ажиллаж, сэжигтэй болон тусгаарлах шаардлагатай 5204 тохиолдлыг илрүүлэн түр тусгаарлаж, эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн. Түүнчлэн олон улсын транзит тээвэр, ТИР, тээврийн хэрэгсэлд хяналт тавин ажиллаж байна.

Эх сурвалж МХЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18