“Covid”-ийн батлагдсан тохиолдол 41 болж, Турк улсын иргэн эдгэрэн эмнэлгээс гарчээ

2020-05-05 980 0

Монгол Улс дахь коронавирусын халдварын батлагдсан тохиолдол 41 боллоо. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Өчигдөр вирус судлалын 5 лабораторид нийт 307 шинжилгээ хийгдлээ. Тусгай үүргийн нислэгээр ирсэн 275 хүнд, Дорнод аймгийн тандалтын зорилгоор хийгдсэн 6 хүнд коронавирусийн халдвар илрээгүй. Дорнод аймаг дахь “Петрочайна Дачин тамсаг” компанийн жолооч халуураад хоолой нь өвдсөн байсан. Томуугийн тандалтын сүлжээгээр сорьц авч шинжилдэг. Ингэхэд хариу нь нэмэх гарсан байсан. Харин лабораторийн шинжилгээгээр коронавирусийн халдвар илрээгүй.

Дархан-Уул аймагт хийсэн шинжилгээ буюу ачаа тээврийн 26 жолоочоос халдвар илрээгүй. Франкфуртийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрч, батлагдсан тохиолдол 41 боллоо. Халдвар авсан Турк улсын иргэн 33 хоног эмчлүүлээд эдгэрч, өнөөдөр эмнэлгээс гарлаа. Ингэснээр ХӨСҮТ-д эмчлэгдэж байсан бүх гадаадын иргэн эдгэрч гарлаа. Нийт 13 хүн эдгэрч, эмнэлгээс гараад байна. Одоо 28 хүн эмчилгээнд байна” гэлээ.

Мөн Ховд аймагт ХӨСҮТ-ийн хэмжээний лаборатори ажиллаж байгаа ба ачаалал нэмэгдвэл ЭХЭМҮТ-д шинээр лаборатори ажиллуулахад бэлэн болсон гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02