Хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарсан иргэнийг 150 000, ААН-ийг 1.5 сая төгрөгөөр торгоно

2020-05-05 576 0

Нийслэлийн онцгой байдлын газар болон Чингэлтэй дүүргийн ЗДТГ-аас цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах, болзошгүй аюулаас хамгаалах зорилгоор дадлага сургуулилтыг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл өгөв.

Маргааш буюу 05-р сарын 6-нд Улс болон нийслэлийн Онцгой байдлын шуурхай штабууд хариу арга хэмжээний үйл ажиллагааг тодорхойлох, бэлэн байдлаа шалгах, үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүний мэдлэг чадварыг дээшлүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах бол 05-р сарын 07-нд Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтооно.

Тодруулбал, зөвхөн Чингэлтэй дүүрэгт 08:00-18:00 цагт хөл хорио тогтоож, тус дүүргийн хилийн заагаар тухайн нутаг дэвсгэр рүү орох, гарах хөдөлгөөнийг бүрэн хаана. Уг дадлага сургуулилтад Чингэлтэй дүүргийн 150 мянга гаруй иргэн хамрагдах бөгөөд заасан хугацаанд гэрээсээ гарахгүй байх үүрэг хүлээнэ. Мөн энэ хугацаанд нийтийн тээврийг дүүргийн нутаг дэвсгэр рүү оруулахгүй учир нийтийн тээврүүд хилийн цэсээр тойрон явах юм байна.

Энэ талаар НОБГ-ын дэд дарга Э.Эрдэнэбаатар “Чингэлтэй дүүрэгт хөл хорио тогтоосон үед гэрээсээ гарах, автомашинаар зорчсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу иргэнийг 150 мянга, ААН, байгууллагыг 1.5 сая төгрөгөөр торгох асуудал яригдана. Гамшгаас хамгаалах хуулийн дагуу бид бэлэн байдлын гурван зэрэгт ажилладаг. Дадлага сургууль нь хуулийн дагуу хэрэгжүүлж буй арга хэмжээ тул зөрчсөн иргэн, аж ахуйн нэгжид хуулийн хариуцлага тооцох нь зөв гэж үзэж байгаа. 101, 102, 103, 105 дугаарын утсууд ажиллах тул иргэд шаардлагатай тусламж үйлчилгээгээ авах боломжтой. Мөн 7000 7105 дугаарын утсаар Чингэлтэй дүүргийн Шуурхай штабтай холбогдож, мэдээлэл авч болно” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

TV Chosun: Умард Солонгосын Ким Жон Ун хариуцлага алдсан 30 орчим албан тушаалтныг цаазалсан

Долоодугаар сарын сүүлээр Умард Солонгосын зарим нутагт их хэмжээний үер бууж, олон мянган хүний амь

2024-09-05

Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаар олголтыг түр зогсоолоо

Энэ оны хоёрдугаар сарын 8-ны өдөр Нийслэлийн ИТХ-аас 18 дугаар тогтоолыг баталж,  нийслэл хотод олг

2024-09-04

Эмээлтэд үүрэг гүйцэтгэж байгаа эрэлч нохой “Boroo” 10 гаруй тарвага илрүүлжээ

Нийслэлийн хэмжээнд тарваган тахал болон хүн, малын гоц  халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг

2024-09-03