УОК: Сургалтын төвүүдийг үе шаттайгаар нээнэ

2020-05-05 750 0

Улсын Онцгой комиссын 21 дүгээр ээлжит хуралдаан болж богино хугацааны сургалт явуулж буй сургалтын төвүүдийн үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэв. Тиймээс Засгийн газрын 139 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах шаардлага тулгарч байгаа юм. Өөрөөр хэлбэл 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоосон боловсролын байгууллагуудын жагсаалтаас “сургалтын төв”-ийг хасаж, өөрчлөлт оруулснаар УОК-ийн энэхүү тогтоол хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ.

Мэргэжлийн анхан шатны ур чадвар олгох 414, гадаад хэлний сургалтын 255, жолоочийн мэргэшил олгох 419 зэргээр Улсын хэмжээнд бүртгэлийн гэрчилгээ авч үйл ажиллагаа явуулж байгаа 1088 сургалтын төв байна. Дээрх сургалтын төвүүдэд ширээг 1-1.5 метрийн зайтай байрлуулах, нэг удаа 10 хүртэл хүнтэй, богино цагаар хичээллэх, биеийн халуун үзэх, амны хаалт зүүх зэрэг зөвлөмжүүдийг хүргүүлэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хөдөлгөөний эрчим, ачаалал ихтэй байршлуудад олон түвшний уулзвар барина

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, замын хөдөлгөөний нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зо

2026-03-04

Маргаашаас эхлэн энэ сарыг дуустал цахилгааны хязгаарлалт хийнэ

Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас өнөөдөр /2026.3.2/ цахилгаан шугам сүлжээнд хийх засв

2026-03-02

Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг 9 байршилд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд нөөцийн махыг нэгдүгээр сарын 20-ны өдрөөс 385 цэгээр жижиглэнгээр худалдаалж эх

2026-03-02