Майк Помпео: “Covid-19” өвчнийг үүсгэгч Ухань хотын лабораториос алдагдсаныг батлах “том баримт” байгаа

2020-05-04 1574 0

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр “Covid-19 өвчнийг үүсгэгч шинэ коронавирус Хятадын Ухань хотын лабораториос алдагдсаныг батлах “том баримт” байгаа” тухай ABC News сувагт ярьжээ.

Тэрээр “Энэ бүхэн хаанаас эхэлснийг батлах томоохон баримт бидэнд байгаа. Вирус Хятадын Ухань хотын лабораториос гаралтайг бид анхнаасаа хэлж байсан. Одоо дэлхий нийтээрээ үүнийг мэдэх цаг болсон. Хятад улсын стандартын бус лабораториудаас вирус алдагдаж, дэлхийд тарж байсан түүх бий. Энэ бол анхны тохиолдол биш” гэж ярьсан юм.

Гэхдээ тэр ярилцлагынхаа үеэр ямар нэг баримт дэлгээгүй байна. АНУ-ын тагнуулын байгууллагууд ч Ухань хотын лабораториос вирус алдагдсан гэх мэдээллийг батлаагүй байгаа юм.

Энэхүү ярилцлагын дараа Калифорнийн Их сургуулийн халдварт өвчин судлаач Жонна Мазет ийм боломж бараг байхгүйг хэвлэлд ярьжээ. Тэрээр Ухань хотын Вирологийн Хүрээлэнд ажиллаж байсан туршлагатай хүн юм.

Ухань хотын лаборатори нь Хятадад байдаг цорын ганц био аюулгүй байдлын дөрөвдүгээр зэрэглэлийн стандартыг хангасан байгууламж тул санамсаргүй байдлаар алдагдах магадлал тун бага гэж тэр ярьжээ.

Харин байгалийн гаралтай, зэрлэг ан амьтнаас хүнд халдварласан байх магадлал илүү өндөр гэж Мазет үзэж байна.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп мөн шинэ коронавирусийг Хятадын лабораториос алдагдсан гэдэгт итгэлтэй байгаагаа ярьсан юм.

Гэтэл АНУ-ын тагнуулын албаны эх сурвалж коронавирус Ухань хотын лабораториос алдагдсаныг батлах ямар ч баримт олдоогүйг өнгөрсөн долоо хоногт Вашингтон Пост, Нью Йорк Таймс сонинуудад ярьжээ. Ийнхүү шинэ төрлийн коронавирусийн үүсэл гарлын талаар зөрүүтэй мэдэгдлүүд үргэлжилсээр байна.

Эх сурвалж: Business Insider

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19