Ким Чен Уны ахлах тогооч удирдагчийнхаа 127 кг хүрсэн учрыг тайлбарлажээ

2020-05-04 1146 0

36 настай Ким Чен Ун 127 кг жинтэй гэнэ. БНАСАУ-ын удирдагч Ким Чен Уны ахлах тогооч байсан Кэнзи Фүжимото улстөрчийг 127 кг болтлоо таргалахад хүргэсэн хоолны сонголтуудыг нэрлэжээ.

Фүжимотогийн хэлснээр Ким Чен Ун 2015 онд нэг оройн хоолонд Кобе буюу дээд зэрэглэлийн үхрийн махаар хийсэн үнэтэй стейкийг Эмменталь бяслагтай хамт идэж, тус бүр нь 170 фунт стерлингийн үнэтэй Cristal хэмээх оргилуун дарс хоёр шилийг хөнтөрдөг байсан гэнэ.

Ким Чен Ун мөн фуагра загас, Вагью үхрийн мах зэрэг илчлэг өндөр хоолноос огт татгалздаггүй. Эдгээр хоолны өртөг нь 240 фунт стерлингт хүрдэг. Умард Солонгосын удирдагч акулын сэрвээний амтат шөлөнд бас нугасгүй тухай 360tv.ru мэдээлжээ.

Сүүлийн үед дэлхийн хэвлэлүүдээр Ким Чен Уныг зүрхний мэс заслын дараа комд орсон, тархи нь ажиллагаагүй болсон, бүр нас барсан гэх мэдээлэл хүртэл гарах болоод байгаа билээ.

Тэгвэл “Russia Today” 05 сарын 2-нд гурван долоо хоногийн турш олон нийтэд харагдаагүй Умард Солонгосын удирдагчийн тухай анхны мэдээ тус улсын төв хэвлэлүүдээр цацагдсаныг онцолжээ.

Бямба гарагийн өглөө эрт Умард Солонгосын радио Ким Жон Уныг өчигдөр бордооны шинэ үйлдвэрийн нээлтэд оролцсон тухай мэдээлсэн аж.

Удалгүй тус улсын төрийн төв мэдээллийн агентлаг KCNA өөрийн удирдагчийг Өмнөд Пёнган мужийн Сунчон хот дахь бордооны үйлдвэрийн нээлтэд оролцсон тухай мэдээлсэн байна. Ким Жон Уныг түүний дүү Ким Ёо Жон дагалдаж явсныг мэдээний гэрэл зураг баталж байна.

Ким Жон Ун хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 12-ны өдөр эрх баригч намын улс төрийн товчооны хуралд оролцсон тухай хэвлэлүүд мэдээлж байжээ.

Тэр өдрөөс хойш түүний хаана байгаа талаар ямар ч албан ёсны мэдээлэл гараагүй бөгөөд хагалгаанд орсны дараа бие нь муу байгаа, коронавирусийн халдвар авсан, бүр нас барсан зэрэг таамгууд дэлхийн хэвлэлүүдээр тарсан юм.

Дөрөвдүгээр сарын 15-ны өдөр өвөг эцэг Ким Ил Суны мэндэлсний 108 жилийн ойд оролцоогүй нь дээрх таамгуудыг улам дэврээж байв.

Умард Солонгос буюу БНАСАУ нь 1948 оноос хойш нэг гэр бүлийн толгойлсон дэглэмд оршиж байгаа бөгөөд одоогийн удирдагч 36 настай Ким Жон Уныг залгамжлах хүнийг албан ёсоор зарлаагүй байгаа юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Н.Норовбанзад” 2 унцын дурсгалын мөнгөн зоосыг худалдаанд гаргалаа

Ардын жүжигчин, Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Зууны манлай уртын дуучин Намжилын Норовбанзады

2024-12-03

“Монгол шатар” үзэсгэлэн энэ сарын 12-ны өдрийг дуустал үргэлжилнэ

Монголын Үндэсний музейн түр үзэсгэлэнгийн танхимд "Монгол шатар" тусгай үзэсгэлэн үзмэрүүдээ дэлгээ

2024-12-02

Энэ сард “Ерөнхийлөгчийн цом”-ын төлөөх өндөр чансаатай 128 бөхийн барилдаан болно

МҮБХ-оос 12 дугаар сард зохион байгуулах бөхийн барилдааны хуваарийг танилцуулж байна. 07-нд 13

2024-12-02