Маргаашаас иргэдийн гар дээр очих нэгж хувьцааны үнэ 81 төгрөг

2020-04-30 1345 0

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг “Ноогдол ашгийг тавдугаар сарын 1-ний өдрөөс олгоно” хэмээсэн. Тэгвэл иргэд дансаа нээлгэж амжаагүй бол И-баримт аппликэйшнээр дамжуулан ноогдол ашгаа авах зохицуулалтыг тус байгууллага хийсэн байна. 

Энэ талаар “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Үнэт цаас, бүртгэлийн хэлтсийн дарга С.Тулгаа: “Иргэний бүртгэлийн шинэчилсэн мэдээгээр “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч иргэний тоо 2.512000 болсон бөгөөд үүнээс 2.036.000 иргэн хувьцааны данс нээлгэсэн байна.

Хувьцаа эзэмшигчдэд ноогдол ашиг олгох ажлыг тавдугаар сарын нэгнээс хойш Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвөөр дамжуулан хийнэ.

Мөн Гааль татвар, санхүүгийн мэдээлэл технологийн төв УҮГ-тай хамтран ажиллаж, дансаа нээлгээгүй иргэдэд И-баримт аппликэйшнээр дамжуулан ноогдол ашгаа авах зохицуулалтыг хийсэн” гэв.

Тус компанийн нэг нэгж хувьцаанд 90 төгрөгийн ногдол ашиг тараагдах хэдий ч Монгол Улсад мөрдөгдөж буй татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. 

“Эрдэнэс-Тавантолгой” ХК өнгөрсөн долоо хоногт 45.2 мянган тонн нүүрс олборлож, 549 тэвшээр 38.2 мянган тонн нүүрс ачиж, 433 тэвшээр 49.5 мянган тонн нүүрс экспортод гаргажээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт иргэдийн дансанд шилжүүлнэ

НӨАТ-ын буцаан олголтыг энэ долоо хоногт багтаан иргэдийн дансанд шилжүүлж эхлэх аж. Иргэд IV улирл

2026-01-27

Р.Энхтүвшин: Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель түлшний үнэ нэмэгдэхгүй

Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайд Р.Энхтүвшин “Он дуустал энгийн АИ92, Евро5, АИ95, дизель т

2025-12-24

Т.Даваадалай: Нийслэл дэх орон сууцны 12 хувь буюу 672 нь газар хөдлөлтөд тэсвэргүй байна

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, "100 резид

2025-12-15