ОМ-301 тусгай үүргийн онгоцоор 224 зорчигч БНСУ-ыг зорьжээ

2020-04-30 1183 0

Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ-301 тусгай үүргийн онгоц 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө “Чингис хаан” Олон улсын нисэх буудлаас хөөрлөө.

Улсын онцгой комиссын шийдвэрээр Буянт-Ухаа боомт дахь Хилийн мэргэжлийн хяналтын албаны Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын 2 байцаагч тандалт хийхээр нислэгийн багт орж тус улсыг зорьжээ.

ОМ-301 нислэгээр нийт 224 зорчигч БНСУ руу явж байгаа юм байна.

Нийт зорчигчдын болон нислэгийн багийн бүрэлдэхүүний биеийн халууныг термо-камераар хэмжиж эрүүл мэндийн хуудас бөглүүлэн тандалт хийсэн ба энэ явцад халуунтай /+37 хэмээс дээш/, өвчний шинж тэмдэгтэй зорчигч илрээгүй гэж Буянт-Ухаа дахь Хилийн мэргэжлийн хяналтын албанаас мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07