АНУ Вьетнамын дайны үеэс ч олон хүнээ “Covid-19”-өөр алдаад байна

2020-04-29 960 0

АНУ-д коронавируст цар тахлын улмаас өнөөдрийн байдлаар /2020.04.29/ 59 мянга 266 хүн нас бараад байгаа нь тэртээ 1955-1975 он хүртэл 20 жил үргэлжилсэн дайнд амссан хохирлыг даваад байна. Вьетнамын дайнд 58 мянга 209 америк цэрэг амь үрэгдэж байжээ.

Тус улсад халдвар авсан хүний тоо 1 сая 35 мянга 765 болсон ба энэ нь дэлхий даяар нийт халдвар авагсдын гуравны нэг нь америк хүн байна гэсэн үг юм. Эдгээр хүмүүсийн мөн гуравны нэг нь буюу 30 орчим хувь нь зөвхөн Нью-Йорк мужид харьяалагдаж байна. Харин АНУ даяар эдгэрсэн хүний тоо 142 мянга 238 болжээ.

АНУ нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн томоохон тахал өвчнүүдэд ч мөн их хэмжээний хохирол амсаж, олон зуун мянган хүнээ алдаж байжээ. Тухайлбал, 1967 онд дэгдсэн томууны үеэр 100 мянга орчим америк хүн нас барж байсан бол 1918 оны Испани ханиадны тахалд 675 мянган америк хүн амиа алдаж байжээ.

Эх сурвалж: CNBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Гавьяат багш С.Шаарийбуу: Би олон жил дотогшоо уйлсан, харин өнөөдөр гадагшаа уйллаа

Ерөнхий сайд Н.Учрал Малайз улсад амиа алдсан Ш.Алтантуяа агсны аав, гавьяат багш С.Шаарийбууд  гу

2026-06-19

Эрчим хүчний салбарын ажилчид зургаадугаар сарын 30-аас ажил хаялт зарлахаа мэдэгдлээ

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн үйлдвэрчний эвлэлийн холбооноос эрчим хүчний салбарын ажи

2026-06-19

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хөрсөн дээр -5 хэмийг давж, цочир хүйтэрнэ

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр буюу 19-20-нд шилжих шөнө Архангай, Булган, Төв а

2026-06-19