Амьтны хүрээлэнгийн бар, арсланд вирус илэрчээ

2020-04-28 1361 0

ДМАЭМБ-ын /OIE/ бүртгэл, мэдээллийн санд/ АНУ-ын  Нью Йорк хотын /Bronx County, Bronx, New York/ амьтны хүрээлэнд 4-р сарын 3-нд таван бар, гурван арсланд хуурай ханиалгах, халуурах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн байна.

Арслан, баруудыг тусгаарлаж, дээж аван шинжлэхэд барнаас SARS-CoV-2/ “COVID-19” илэрчээ. Гурван арслангийн нэгийнх нь хариу 2020 оны 4-р сарын 15-ны өдөр мөн эерэг гарч батлагджээ. Эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн бүх амьтдын бие аажмаар сайжирч байна. Одоогийн байдлаар тус амьтны хүрээлэнгээс өөр сэжигтэй тохиолдол гараагүй байна.

Мөн 2020 оны 4-р сарын 22-ны өдөр тус хотын 2 өрхийн хоёр мууранд найтаах зэргээр эмнэлзүйн шинж тэмдгүүд илэрсэн ба дээж аван шинжлэхэд амьсгалын замын эмгэг төрүүлэгчдийн шинжилгээ нь сөрөг гарсан ч “COVID-19”-ийн хариу эерэг гарч батлагдсан байна. Мууранд эмчилгээ хийгдсэний дараа дахин шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Өрхийн эмнэлгүүд энэ амралтын өдрөөр ажиллана

Томуугийн идэвхжил нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэлийн 150 өрхийн эрүүл мэндийн төв болон

2026-10-20

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24