1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдлээ

2020-01-05 1551 1

Энэ оноос эхлэн малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлж тэтгэврээ тогтоолгох боломжтой болж байна. Тодруулбал, УИХ-аас 2017 онд баталсан Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хууль энэ оны  нэгдүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхэллээ. Энэ хууль 2021 оны нэгдүгээр сарын 1 хүртэл буюу нэг жил хэрэгжих юм. Энэ хугацаанд 15-60 насны малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгч иргэд 1995-2019 оны тэтгэврийн даатгалын шимтгэлээ нөхөн төлөх боломж бүрдэж байгаа юм.

Дээрх хууль үйлчилж эхэлснээр малчдын тэтгэврийн насыг наашлуулж 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 15 жил малчнаар ажилласан 55 настай эрэгтэй, 20 жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, үүнээс 12.6 жил малчнаар ажилласан 50 настай эмэгтэй өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжтой болж байна. Нэг сард төлөх шимтгэлийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 10 хувьтай тэнцэх юм. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооноос 2020 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг сард 420 мянган төгрөг байхаар тогтоосон тул даатгуулагч сард 42 мянган төгрөг төлнө гэсэн үг. Тэтгэврийн насанд ойртсон малчин болон хувиараа хөдөлмөр эрхлэгч 88 мянган иргэн дээрх хуульд хамрагдах боломжтой талаар НДЕГ-аас мэдээлжээ. НДШ-ээ нөхөн төлөх болон ажилласан жилээ нэмэгдүүлэх иргэд 1995-2019 он хүртэл хугацаанд шимтгэл төлсөн болон төлж чадаагүй иргэд ч мөн энэ 2020 онд багтаж үндсэн харьяа болон түр оршин суугаа газрынхаа Нийгмийн даатгалын байгууллагад хүсэлтээ гаргах юм

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Глоб кредит”-ийн Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжилнэ

“Глоб кредит” хадгаламж зээлийн хоршоог үүсгэн байгуулагч Ж.Мэндбаяр төрөөс 50 тэрбум төгрөг нэхэмжи

2025-05-08

Д.Нямхүүг цагаатгасныг хүчингүй болгуулах прокурорын эсэргүүцлийг УДШ хэлэлцэнэ

Нэгэн үе "Ардын баатар" гэгдэж байсан  ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүү нарт холбогдох хэргийг анхан

2025-05-06

Удирдлагын академийн хойно гарсан галыг бүрэн унтраалаа

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо буюу олны нэрлэж заншсанаар Удирдлагын академийн хойно “

2025-05-06