Янжинлхамын хишигт найрагч тодров

2020-01-05 2107 0

“Болор цом-37” яруу найргийн наадам Багануур дүүрэгт болж, отгон наадмын цомын эзнээр яруу найрагч Б.Жамбалдорж  тодорлоо. Дэд байрт Б.Энхжаргал, гутгаар байр Т.Баянсан, тусгай байрт О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар тус тус шалгарлаа.

“БОЛОР ЦОМ-37” наадмын Тэргүүн шүлэг:

ЖАМЫН ЦАС

/Яруу найрагч Б.Жамбалдорж/

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж

Бусдын дээгүүр будрууланхан байхдаа

Үүдээр цухуйх аавынхаа дээрээс

Үлээсэн цас минь үснийх нь сор болсон

Халуун уур савссан тооноор унасан цас

Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн

Хааш яайш цацан бужигнуулсан цасан дор

Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон

Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж

Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би

Шинэхэн цас орсон өглөө

Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа

Тийм дотно мөр, харалгүй удаж ээ

Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой

Зөөлөн гишгэх алхаан дундаасаа

Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ

Явган хүний ганц нарийхан жимээр

Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ

Дээрээс хэн нэгэн харж байгаа бол

Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана

Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү

Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно

Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад

Мөн чиг хүнд санагдаад ажин түжин

Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас

Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана

Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд

Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана

Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад

Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно

Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд

Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа

 ТУСГАЙ ШАГНАЛ

 Шилдэг эмэгтэй яруу найрагч: Б.Баяржаргал, Г.Даваасүрэн.

МЗЭ-ийн “Цог” сэтгүүлийн нэрэмжит шагнал: Т.Бямбасүрэн

Эх оронч яруу найрагч: М.Отгонбаяр

Багануур дүүргийн нэрэмжит шагнал: М.Амархүү, Баян-Очир, Б.Чулуунцэцэг

АЙРГИЙН ТАВД ШАЛГАРСАН НАЙРАГЧИД

 Т.Баянсан

О Цэнд-Аюуш

Э.Гантулга

Б.Энхжаргал

Б.Жамбалдорж

“БОЛОР ЦОМ-37” НААДМЫН СҮҮЛИЙН ШАТАНД ШАЛГАРСАН НАЙРАГЧИД

 М.Амархүү

С.Алтанчулуу /Өвөрхангай/

На.Батболд

Ц.Батгэрэл

Т.Баянсан

Л.Батсайхан /Архангай/

Б.Бүжинлхам

Ба.Баярсайхан /Архангай/

Тө.Бямбасайхан /Төв/

Б.Баяржавхлан

Д.Гансаруул

Э.Гантулга

Х.Доржпалам

Х.Дугарсүрэн

Б.Жамбалдорж

А.Лхагва

Г.Лхагвадорж

Н.Мөнхбаяр

В.Нэргүй

М.Отгонбаяр

Б.Сарантуяа /Хөвсгөл

А.Сүглэгмаа

С.Ууганбаяр

О.Цэнд-Аюуш

Б.Чулуунцэцэг

Б.Энхжаргал

Ч.Эрдэнэбаатар /Сүхбаатар/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

“Чамин Чука” тоглолт дээрээ 20 кг жинтэй дээлээр гоёжээ

Дуучин, СТА Э.Чулуунчимэг. “Хамгийн хөдөлмөрч”, “Хамгийн тууштай”, “Хамгийн олон удаа Монгол орноо т

2026-05-08

Сумогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж “Халтар царайт”-ын Стерлитад “хэт ойртсон” гэх шалтгаанаар цагдаад бороохойдуулж байжээ

Угаас хүн гэдэг амьтан хэн нэгнийг үлгэрлэн дуурайж басхүү хэн нэгний нөмөр нөөлгөөр өсөж өндийд

2026-04-28

Дорнын их найрагч Б.Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” наадам болно

Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн нэрэмжит “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн наад

2026-04-21