ОХУ-ын Москва хотод сурдаг оюутнаас “Covid-19” илэрч, 37 дахь тохиолдол бүртгэгдлээ

2020-04-25 1547 0

Монгол улсад коронавирусийн 37 дахь тохиолдол бүртгэгдэв. ЭМЯ-аас тогтмол хийж буй ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 24-нд Дорноговь аймагт коронавируст халдварын нэг сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, тандалт судалгаа хийгдэж байна. Өчигдөр нийт 58 хүнд шинжилгээ хийсэн. Тандалтын зорилгоор 16 сорьц цуглуулж шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. 

Дархан-Уул аймагт Алтанбулаг боомтоор орж ирсэн 28 жолоочид шинжилгээ хийсэн коронавирус илрээгүй. 

ХӨСҮТ-д тусгаарлагдаж байгаа 14 хүний давтан шинжилгээнээс 13 нь сөрөг, харин нэг иргэнээс коронавирус илэрч, Монгол улсад 37 дахь тохиолдол бүртгэгдлээ. 

Энэ нь ОХУ-ын Москва хотод сурдаг оюутан. Нийт 8 иргэн эдгэрэн эмнэлгээс гарч, ХӨСҮТ-д 29 хүн эмчлэгдэж байна. Бид тусгай үүргийн онгоц хүлээж авахаар бэлтгэл, судалгаа, зохион байгуулалтаа нарийн хийж байна. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 156 хүн байгаа ба тандалт судалгаа, шинжилгээ үргэлжлэн хийгдэж байна” гэв.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10