НӨАТ-ын буцаалтыг хоёрдугаар сард багтаан олгоно

2020-01-02 2208 0

Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг буцаан олгох журамд дараа оны нэгдүгээр улиралд багтаан урамшууллыг нь шилжүүлэх тухай заасан байдаг. Үүний дагуу 2019 оны буцаан олголтыг 2020 оны хоёрдугаар сард багтаан шилжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Урьдчилсан тооцооллоор /01 сарын 02-ны байдлаар/ 2019 оны НӨАТ-ын буцаан олголт болгон 900 мянга орчим иргэнд 139 тэрбум төгрөгийн урамшуулал олгохоор байна. Мөн энэ жилээс эхлэн НӨАТ-ын буцаан олголтыг улирал бүр олгохоор болж,  тухайн улирал дууссанаас хойш 45 хоногийн дотор буцаан олголтын урамшуулал иргэдийн дансанд шилжих юм байна. 2019 оны баримтыг 2020 оны нэгдүгээр сарын 8-ны өдрийн 23.59 минут хүртэлх хугацаанд бүртгүүлэх юм.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07