Охин үрээ хайрлаж яваарай…

2020-04-22 2144 0

/Сургамжит үлгэр/

Хуримынхаа анхны өдөр эхнэр нөхөр хоёр хэнд ч хаалгаа тайлж өгөхгүй хэмээн тохиролцжээ. Тэр өдөр нөхрийн эцэг эх тэдэнтэй уулзахаар ирэхэд тэд хаалганыхаа ард зогсож байлаа. Эхнэр нөхөр хоёр бие бие рүүгээ харан, нөхөр нь хаалгаа тайлахыг хүссэн боловч тэд нэгэнт тохиролцсон тул нээж өгөлгүй эцэг эхээ явуулжээ.
Удалгүй эхнэрийнх нь эцэг эх ирэхэд тэд мөн л хаалганыхаа дэргэд бие бие рүүгээ харан “Бид тохиролцсон” хэмээн хаалгаа нээж өгөлгүй зогссоор байв.

Гэтэл эхнэрийнх нь нүдэнд нулимс цийлэгнэж, би эцэг эхдээ ингэж хандаж чадахгүй хэмээн шивнээд хаалгаа нээж өгчээ.

Нөхөр нь юу ч хэлсэнгүй. Цаг хугацаа өнгөрч тэд 4 хүүтэй болж, 5 дахь нь охин үр мэндэлжээ. Нөхөр нь шинэ төрсөн охиндоо зориулж маш том баяр хийхээр төлөвлөж хүн бүрийг урив.

Баяр дууссаны дараа эхнэр нь түүнээс өмнөх хүүхдүүдээ төрөхөд хийгээгүй байж яагаад энэ удаад ийм том баяр хийсэн юм бэ гэж шалтгааныг нь асуухад
-Тэр бидэнд хаалга нээж өгөх ганц үр минь шүү дээ гэж нулимстай нүдээр инээн хариулжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шагналын санг 727  сая ам.доллароор баталжээ

Олон улсын хөлбөмбөгийн холбооны зөвлөл 2026 оны дэлхийн аваргын тэмцээний  шагналын санг 727  с

2025-12-24

Энэ онд төрсөн хөвгүүдэд Хангай, Батмагнай гэх нэрсийг түгээмэл өгчээ

Үндэсний статистикийн хорооноос 2025 онд шинээр төрсөн хүүхдүүдэд хамгийн олон давтамжтай өгөгдсөн

2025-12-15