Монгол улс дахь коронавируст халдварын батлагдсан тохиолдол 35 боллоо

2020-04-22 866 0

ЭМЯ-аас коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдрийн буюу 04 сарын 21-ний өдөр коронавируст халдвараар өвчилсөн болох нь батлагдсан Олон улсын ачаа тээврийн жолоочийн эхнэрээс “Covid-19”-ийн халдвар илэрч, Монгол улс дахь батлагдсан тохиолдол 35 боллоо.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “Дөрөвдүгээр сарын 21-нд буюу өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид 330 хүний шинжилгээ хийгдсэн. Үүнд 4 дүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн нислэгээр ирсэн 281 зорчигчид давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Тандалтын зорилгоор Чингэлтэй, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт эмчлүүлж буй 25 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Энэ нь уушгины хатгаа болон томуугаар өвдсөн хүмүүс байсан.

Өчигдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын 24 хүнийг тогтоож, тэдгээрт шинжилгээ хийхэд нэг хүнээс давтан шинжилгээгээр коронавирус илэрлээ. Энэ бол батлагдсан тохиолдлын ойрын хавьтал буюу кабинд нь цуг сууж явсан гэр бүлийнх нь хүн.

Ингэснээр Монгол Улсад коронавирусийн батлагдсан 35 тохиолдол бүртгэгдэж байна. Эдгээрээс 8 хүн эдгэрч гарсан. Эмчилгээнд 27 хүн байна. Эдгээр тохиолдлууд нь гаднаас зөөвөрлөгдөн ирж байгааг та бүхэн мэдэж байгаа.

Тиймээс иргэд маань анхаарлаа сулруулахгүй, маскаа зүүж байхыг зөвлөе. Бээлий өмсөж гараа хамгаалах Ухань хотынхны туршлага бий. Хамтдаа өөдрөг сайхан сэтгэлээр коронавирусийг даван туулъя, ялъя. Монголчуудын давуу тал нь цөөхүүлээ, өргөн уудам нутаг дэвсгэртэй. Хөдөө ах дүүгийндээ очих зэргээр таран байрлах боломжтой юм” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Н.Өсөхбаяр допингийн давж заалдах комисст хандан өргөдөл гаргажээ

Үндэсний их баяр наадмаар найм даван үзүүрлэсэн Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат Н.Өсөхбаяраас

2026-01-19

Хотын даргыг нийслэлийн иргэд сонгодог болох өргөдөлд 6597 хүн гарын үсэг зуржээ

Улаанбаатар хотын захирагчийг иргэдийн шууд сонгуулиар сонгодог болох тухай хуулийн төсөл санаач

2026-01-19

Ж.Чинбүрэн: ДОХ-ын халдвартай 12 иргэнийг хяналтаас алдсан нь үнэн

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн томуу, томуу төст өвчин болон холбогдох бусад асуудлаар мэдээлэл өгл

2025-12-25