ОХУ: Зөвшөөрөлгүй бол метронд суулгахгүй

2020-04-19 1262 0

ОХУ-д сүүлийн 24 цагт 1785 тохиолдол бүртгэгдэж, нийт өвчилсөн хүний тоо 36793, нас барсан 113 тохиолдол байна. Өвчлөлийн гол цөм нь Москва хот болоод байна. 

Өнөөдрийн байдлаар Москва хотод 2649 шинэ тохиолдол бүртгэгджээ. Үүний 50 гаруй хувь нь 49 хүртэл насны хүмүүс байна. Үүний улмаас тус хотод хөл хорионы дэглэмийг чангатгаж дөрөвдүгээр сарын 22-оос эхлээд зөвшөөрөлгүй бол метронд суулгахгүй байхаар болжээ. Харин автомашины хөдөлгөөнийг камераар хянахаар болсон байна. 

Эрхүү мужид шинээр 57 тохиолдол бүртгэгдсэн. Эрхүү мужийн эмнэлэгт 15 хүртэл насны 10 хүүхэд байгаагийн хамгийн бага нь долоон сартай хүүхэд байна.

Энэ нь бага насны хүүхэд өвчилсөн дөрөв дэх тохиолдол гэж үзсэн байна.

Эрхүү, Буриадад яагаад бага насны хүүхэд өвчлөөд байгааг цаг агаар дулаарч байгаагаас эцэг эхчүүд хүүхдээ гадуур дагуулж явж, балархай хэлбэрийн нян тээгч буюу шинж тэмдэггүй нян тээгчээс өвчлөл авч байна гэж үзэж байгаа.

ОХУ-д илэрч байгаа тохиолдын 50 хувь нь балархай тээгч байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Путин нөхцөл байдлын улмаас зарлиг гаргаж визийн хугацаа дуусч байгаа гадаад иргэдийн визийн зургаадугаар сарын 15 хүртэл сунгах шийдвэр гаргажээ.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

СОНИРХОЛТОЙ: Ихэр шар, цусан толботой өндөг аюултай юу?

Мэдэхгүй бүхэн хүний дайсан гэж нэг үг бий. Урьд нь өндөг шарж идэх үедээ цусан толботой эсвэл дав

2026-08-04

Ховд аймагт бүртгэгдсэн тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагджээ

Ховд аймгийн Жаргалант суманд 2026 оны долоодугаар сарын 20-нд бүртгэгдсэн тарваган тахлын сэж

2026-07-24

Хүний эрүүл мэндэд хамгийн их эрсдэл учруулдаг цаг агаарын аюулт үзэгдлүүдийн нэг нь ХЭТ ХАЛУУН

Өнөөдөр буюу долоодугаар сарын 23-наас эхлэн 27-ныг хүртэл ихэнх нутгаар хална. Сүүлийн жилүүдэд

2026-07-23