7 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээгээр халдвар тархах эрсдэл дахин МАШ ӨНДӨР гэж гарчээ

2020-04-19 1616 0

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Монгол улсад долоо дахь удаагаа эрсдэлийн үнэлгээ хийхэд халдвар тархах эрсдэл дахин МАШ ӨНДӨР гэж гарчээ. 

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл: “Дэлхийн 213 оронд коронавирусийн улмаас 2.330.967 өвчилж, 160765 хүн нас барж, 596537 хүн эдгэрч эмнэлгээс гарсан байна. Дэлхий даяар 1.5 сая хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. 

Өвчлөлийн хувьд АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Их Британи, Турк улсуудад голомтлон тархаж байна. 

Манай улсын хувьд ажиглалтад 1227 байна. Өчигдрийн хувьд 226 гарсан ажиглалтаас гарч, гэрийн ажиглалтад шилжсэн. Нийт ажиглалтын байруудад дөрвөн их эмч, 27 дадлагажигч эмч ажиллаж байна.

Хөрш орнуудад өвчлөл их байгаа, манай олон аймагтай хиллэдэг тул иргэдийг сонор сэрэмжтэй байж, ЭМЯ-аас өгч буй зөвлөмжийг биелүүлэн, гараа сайтар угаах, маскаа зүүх, бага насны хүүхдээ дагуулж явахгүй, гадаа тоглуулахгүй байхыг хүсье” гэв. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Төв талбайн тайз нурах үеэр дөрвөн иргэн гэмтжээ

Өчигдрийн 19 цагийн орчимд болсон хүчтэй салхины улмаас Сүхбаатарын талбайд барьсан байсан тайзны тө

2025-07-03

Наадмын тасалбар 100-150 мянган төгрөгийн үнэтэй

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос хэвлэлийн бага хурал хийлээ. Баяр наадмыг

2025-07-01

Энэ онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газрууд

2025 онд ахмад настанд хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх амралт, сувиллын газруудын жагсаалтыг та

2025-07-01