Хорио цээрийн энэ үеийг БОЛОМЖ болгон ашиглах нь чухал

2020-04-16 750 0

Хотын дарга С.Амарсайхан өнөөдөр нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, НЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Ц.Уртнасан нартай уулзалт хийв.

Уулзалтын үеэр Хотын дарга ЕБС, цэцэрлэгийн сурагчдад зориулсан теле хичээлийн үр дүнгийн талаар болон элсэлтийн ерөнхий шалгалтыг хэрхэн зохион байгуулах, цаашид юунд анхаарч ажиллаж буй талаар мэдээлэл сонсож, үүрэг чиглэл өгөв.       

Нийслэлийн хэмжээнд бага, дунд, ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгт нийт 496500 хамрагдаж, 13 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Эдгээр сурагч, хүүхэд багачуудад теле хичэээлийг 60 гаруй судлаач, мэргэжилтнүүд, 170 орчим багш, сурган хүмүүжүүлэгч, 15 дохионы хэлний багш нар 10 дахь долоо хоногтоо зохион байгуулж  байна.

Нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга “Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн хоёр сарын байдлаар теле хичээлд оролцогч хүүхдүүдийн оролцоо 81 хувьтай байсан. Энэ тоо буурч, хүүхдүүдийн оролцоо 66 хувьтай болсон. Хичээл сургууль есдүгээр сарын 1 хүртэл хойшлох шийдвэр гарсны дараа теле хичээлийн оролцоо багассан” гэсэн юм.

Мөн “Танхимын сургалтаар үзэх хичээлийн 50 орчим хувийг теле хичээлээр зохион байгуулж байна. Үлдсэн нь агуулгын алдагдалтай байгаа юм. Танхимын сургалтаар олж авах агуулгыг теле хичээлээр авах нь учир дутагдалтай байгаа. Бага боловсролын хувьд нийт 1169 цагийн хичээл үзэх ёстойгоос 571 теле хичээлийг зохион байгуулж орсон байна” гэдгийг онцлов. 

Хотын дарга С.Амарсайхан “Теле хичээлийн оролцоо хангалтгүй байна. Хөл хорионд байгаа энэ үед багш, сурагчдын оролцоонд илүү онцгой анхаарч ажиллах шаардлагатай. Ялангуяа эцэг эхчүүдэд ирэх ачаалал хэр нэмэгдэж буйг анхаарч ажиллах ёстой. Үүнээс гадна нийслэлийн хэмжээнд 12 дугаар ангиа төгсөх 12021 сурагчдын мэргэжлээ сонгох, гадаад, дотоодод сурах шийдвэрээ гаргахад заавар, зөвлөмж өгөх хэрэгтэй. Мөн сурагч, хүүхэд багачуудад зориулсан “Мэдээллийн цаг” хөтөлбөрийн хүрээнд хүүхдүүдийн танин мэдэхүйн, оюун ухааны чадавхийг нээсэн, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлсэн сургалт, хүмүүжлийн мэдээ мэдээлэл, заавар зөвлөгөөг орхигдуулж болохгүй. Коронавирусийн халдварыг бид соёлын дархлаа, хариуцлагын дархлаатай байж даван туулна” гэв.

Тэрээр “Хүүхэд, залууст хөл хориотой байгаа энэ үе бол цахим сүлжээг ашиглан өөрсдийгөө хөгжүүлэх боломж юм шүү гэдгийг ойлгуулах нь чухал. Зайны сургалт амар хялбар, өгөөжтэй байх талаас нь анхаарч ажиллах хэрэгтэй.

Нийгмийн бодлогын хэлтэс, нийслэлийн Боловсролын газартайгаа хамтарч үг, үйлдэл, бодлого шийдвэрээ нэгтгэж, олон нийтийн болон бусад байгууллагын оролцоог хангаж ажиллах хэрэгтэй” хэмээн үүрэг, даалгавар өгөв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Хогийн цэгт хаясан 142 ширхэг “Төрсний гэрчилгээ”-г хураан авч, шинжилгээнд хүргүүлжээ

“Цагаан давааны хогийн цэгт их хэмжээний төрсний гэрчилгээ хаясан байна" гэсэн мэдээлэл олон нийтийн

2024-11-20

Л.Энх-Амгалан: Тэтгэврийн зээлийг 24 сараар олгодгийг 12  сар болгох саналыг Монголбанкинд хүргүүлсэн

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2024.11.19/ хуралдаанаар Ахмад настны тухай хуул

2024-11-19

Бражеш Патхак: Нярайн тасагт гал гарч, 10 нярай эндсэн эмгэнэлт явдлын буруутныг олж хатуу арга хэмжээ авна

Энэтхэгийн хойд хэсэгт орших нэгэн эмнэлгийн нярайн эрчимт эмчилгээний тасагт гал гарч улмаар 10 няр

2024-11-18