“Сонгдо”-ийн хоёр эмчлүүлэгчийн тестийн хариу ЭЕРЭГ гарсан ч энэ эцсийн ХАРИУ биш…

2020-04-14 945 0

ЭМЯ-аас дахин шуурхай мэдээлэл хийлээ. Учир нь иргэдийн дунд “Сонгдо эмнэлэгт эмчлүүлж буй хоёр иргэний хариу эерэг гарсан” гэх мэдээлэл тархаж, түгшүүрт автуулаад байсан юм.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Сонгдо эмнэлэгт эмчлүүлж байсан хоёр хүнээс хурдавчилсан тестээр шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан. Нэг нь хавдраар өвчилсөн 80 гаруй насны хүн, нөгөө нь 40 гаруй настай. Өндөр настай иргэнийг тусгаарлах өрөөтэй тул эмнэлэгт нь тусгаарласан. Шинжилгээний хариуг лабораторийн шинжилгээгээр баталгаажуулна. Нөгөө хүн нь өөрөө явж байгаа тул ХӨСҮТ-д тусгаарласан.

Өндөр настны хувьд өмнө нь ач хүү нь хоёрдугаар сарын 23-27-нд Улаан-Үдэ явсан. Өвөө дээрээ гуравдугаар сарын 20-доор очсон. Тиймээс хурдавчилсан оношлуураар шинжилгээ хийхэд хариу нь эерэг гарсан. Нөгөө хүний хувьд мөн адил хурдавчилсан оношлуураар шинжлүүлэхэд эерэг гарсан.

Ер нь хурдавчилсан оношлуураар хийсэн шинжилгээг PCR шинжилгээгээр баталгаажуулах ёстой. PCR шинжилгээний хариу ойролцоогоор 24 цагийн дараа гарна. Тиймээс өвчтөнүүдийг тусгаарлаад дээж авсан байгаа.

ДЭМБ-аас түргэвчилсэн оношлуурт гэрчилгээ олгоогүй бөгөөд ямар ч тохиолдлыг PCR оношлуурыг ашиглан баталгаажуулж байгаа” гэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Анхан шатны ЭМБ-уудад олгох санхүүжилтийг иргэний нас, оршин суугаа байршлаас хамааран тооцно

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудыг санхүүжүүлэх төлбөрийн хэмжээ, арга, журам шинэчлэгдэж, Эр

2026-04-16

Улаанбурхан өвчний тохиолдол 14.5 мянга болж, 17 хүн нас баржээ

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол улсын хэмжээнд 14.562 хүрээд байгаа бөгөөд нийслэлд 11759, о

2026-04-06

“Дэлхийн аутизмын өдөр”-ойлгож, хайрлаж, хүндэлцгээе!

“4 сарын 02” энэ өдөр бол “Дэлхийн аутизмын өдөр” юм. Дэлхий дахинд энэ өдрөөр аутизмтай хүмүүс бо

2026-04-02