Б.Чинбат, Ц.Сарнай нар эх орондоо иржээ

2020-04-14 597 0

“Sweetymotion” хамтлагийн продюсер, хөгжимчин Б.Чинбат,  дуучин Ц.Сарнай нар тусгай үүргийн нислэгт багтан, эх орондоо иржээ.

Б.Чинбат өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын сүүлээр БНСУ-д элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, эхнэр Ц.Сарнай нь түүний донор болж байсан билээ. БНСУ-д багагүй хугацаанд эмчлүүлсэн тэд эх орондоо иржээ.

Дуучин Ц.Сарнай өөрийн цахим хуудаснаа “Эх орондоо сайн яваад ирлээ. Энэ түгшүүртэй цаг үед гэр бүлээрээ урт удаан аялал хийх амаргүй даваа байлаа. Хүн бүр хариуцлагатай байж, өөрийн гэр бүл болон бусдыгаа, цаашлаад Монгол улсаа хамгаалах иргэн хүнийхээ үүргийг гүйцэтгэж хамтдаа даван туулж гарцгаана.

Иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах гэж цаг наргүй, өдөр шөнөгүй ажиллаж байгаа Эрүүл мэндийн салбарынхан, Улсын Онцгой Комисс, Мэргэжлийн Хяналт, Цагдаагийн албан хаагчдадаа талархцгаая” хэмээн бичжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Улс тунхагласны түүхт 100 жилийн ойн барилдааны түрүү бөх 10 сая төгрөгийн бай гардана

Анхдугаар үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Улс тунхагласны түүхт 100 жилийн ой энэ онд тохиож бай

2024-11-22

“Талын түмэн адуу” фестиваль энэ сарын 21-нд болно

Хэнтий аймагт өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлж, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилгоор “Талын түмэн

2024-11-13

Дархан аварга А.Сүхбатыг нэг сая төгрөгөөр торгожээ

УИХ-ын гишүүн асан, Дархан аварга А.Сүхбат хоёр машин, арав гаруй хүний хамтаар Увс аймгийн Өндөрхан

2024-11-07