ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ

2020-04-14 646 0

Хүний эрхийн үндэсний комиссийн дарга Ж.Бямбадорж өнөөдөр УИХ-ын дарга Г.Занданшатартай уулзаж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгчээ.

Тэрээр хүсэлтдээ “Эрүүл мэндийн шалтгааны улмаас үргэлжлүүлэн ажиллах боломжгүй болсон тул тэтгэвэртээ суух хүсэлтэй” гэдгээ дурдсан ч зарим эх сурвалжууд түүнийг “Шахаанд орсон” гэлцэж байна.

Ж.Бямбадорж нь эдүгээ 68 настай. Түүнийг “Ажилдаа хариуцлагагүй хандсан” гэх шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөхийг шаардсан гэх яриа үнэн бол энэ нь хэд хоногийн өмнө олон нийтийн сүлжээгээр цацагдсан “Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа, ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж нарын утасны яриатай холбоотой байж болзошгүй юм.

Уг ярианд ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж нь Г.Загдаагийн асрамжинд байдаг иргэдийн тухай “Гөлөгнүүдтэй гөлөг шиг харьцах хэрэгтэй” гэсэн нь олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байгаа.

Мөн ХЭҮК-ийн дарга өнөөдөр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Бид хоёр 40 гаруй минут ярьсан, маргасан. Сүүлдээ тэвчээр барагдаад хэлсэн үгийг минь тасдаж аваад цацсан. Г.Загдаа энэ бичлэгээр намайг жил гаруй дарамталж байна. Би түүний дарамтад орж ажлаа явуулахгүй” хэмээн ярьжээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томиллоо

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар хошууч генерал Ж.Болдыг Цагдаагийн ерөнхий га

2025-10-28

Дүүжин замын тээвэр төслийн 8 дахь тулгуур баганыг суурилуулжээ

Нийслэлийн баруун болон урд бүсийн замын ачаалал, түгжрэлийг бууруулах хүрээнд Яармаг–Хархорин чиглэ

2025-10-22

УИХ: Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулахаар боллоо

УИХ-ын чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах саналыг хэлэлцлээ. Үндс

2025-10-17