Лавлагаа, тодорхойлолтыг гэрээсээ авах боломж бүрдэнэ

2020-04-14 995 0
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдэгдэл гаргажээ. Уг мэдэгдэлд дурдсанаар маргаашаас буюу 04 сарын 15-ны өдрөөс эхлэн аливаа лавлагаа, тодорхойлолтыг энгийн цаасан дээр гаргаж эхлэх аж.
Өөрөөр хэлбэл та гэр болон ажил дээрээсээ ч лавлагаа, тодорхойлолтоо хэвлээд авах боломжтой болно гэсэн үг. Лавлагаа, тодорхойлолтын зүүн доод буланд байрлах QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой юм байна.

МЭДЭГДЭЛ

Иргэн, хуулийн этгээдэд ТҮЦ машинаар үзүүлж буй 28 төрлийн лавлагаа, тодорхойлолт нь 2020 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2019 оны 84 дүгээр тушаалаар батлагдсан Төрийн мэдээллийн сангаас гарах лавлагаа, тодорхойлолтын нэгдсэн маягтын дагуу энгийн цаасан дээр хэвлэгдэх болсныг үүгээр мэдэгдье! ТҮЦ машинаас гарсан лавлагаа, тодорхойлолтын зүүн доод буланд байрлах  QR кодыг уншуулж үнэн зөв байдлыг шалгах боломжтой болно.

 ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН ГАЗАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10

“Дэлхийн адууны өдөр”-ийн уралдаанд уясан хүлэг нь түрүүлж, айрагдсан уяачдыг шагналаа

“Дэлхийн адууны өдөр”-ийг тохиолдуулан зохион байгуулсан Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх олон у

2026-08-10

Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Pearson” компанийн удирдлагатай уулзлаа

Боловсролын сайд Л.Энх-Амгалан "Pearson" компанийн Мэргэжлийн боловсрол, ур чадварын асуудал хариуцс

2026-08-07