Д.Нямхүү: ОХУ-аас 282 иргэнээ Алтанбулагийн боомтоор авчирсан, 169 нь Улаанбаатарт ирсэн

2020-04-12 1533 0

ЭМЯ-аас ээлжит мэдээллээ хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “4 дүгээр сарын 11-нд 108 шинжилгээ хийхэд бүгдээс нь коронавирус илрээгүй. Үүнд Сөүл-Улаанбаатарын тусгай нислэгээр ирсэн 99, тандалтын зорилгоор 9 хүнээс авсан шинжилгээний хариу багтсан байгаа.

Өчигдөр ОХУ-аас 282 иргэнээ Алтанбулагийн боомтоор авчирлаа. Эдгээрээс Дархан-Уул аймагт 111, Сэлэнгэд 2 зорчигчийг тусгаарласан.

Улаанбаатарт 169 иргэн ирснээс 49 зорчигчийг Амар буудал, Багабаян, Асралт мед эмнэлэгт, ХӨСҮТ-д 20 сэжигтэй тохиолдлыг тусгаарлан лабораторийн шинжилгээг эхлүүлж, эмчийн хяналтад аваад байна. Халдвартай 12 хүний биеийн байдал сайн байна” гэж ярив.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

УИХ-ын ээлжит бус чуулган энэ сарын 07-ны өдөр чуулна

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өнөөдөр хуралдаж, "Ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай эсэ

2026-09-02

Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монголын багийн эхний алтан медалийг Улсын заан Д.Анар хүртлээ

Киргизстан улсын Чолпон-Ата хотын “Газпром” ордонд болж буй Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын Монгол үн

2026-09-02

Н.Учрал: Газрын тос боловсруулах үйлдвэр гацаанаас гарсан, одоо энэ эрчээ алдаж болохгүй

Ерөнхий сайд Н.Учрал Дорноговьд баригдаж буй газрын тос боловсруулах үйлдвэрт ажиллажээ. Тэрбээр "На

2026-08-10