Ирэх даваа гарагаас иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлана

2020-04-10 1470 0

Улсын онцгой комиссоос хийсэн өнөөдрийн мэдээллийн үеэр ОБЕГ-ын дарга, генерал Т.Бадрал ирэх даваа гарагаас тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг хийнэ гэв.

Тэрээр “Сүүлийн үед иргэдийн анхаарал болгоомж жаахан сулрав уу гэдэг асуудал яригдаж байна. Тиймээс тодорхой хэмжээний хязгаарлалтуудыг ирэх даваа гарагаас авч хэрэгжүүлнэ. УОК болон аймаг, орон нутгийн онцгой комисс дээр иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлах тухай яригдаж байгаа.

Өчигдрийн УОК-ийн хурлаар сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах асуудлыг ярьсан. Боловсролын яамнаас төлөвлөгөө боловсруулж дараагийн УОК-ийн хурлаар шийдвэрлэхээр болсон” гэлээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ

Иргэд ШТС-ын ойролцоох хяналтын камерын бичлэгийг шууд үзэж, дараалал байгаа эсэхийг шалгах боломжтой

Шатахууны хангамж, нийлүүлэлтийг хэвийн болгох Шуурхай штаб хуралдаж, цаг үеийн нөхцөл байдалтай хол

2026-10-19

Ирэх онд Эмээлтийн постыг Аргалант руу шилжүүлнэ

Багахангай-Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр зам барьсантай холбогдуулан хуучин Эмээ

2026-10-19

ЕТГ: Ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг уучлах гэж байна гэдэг ташаа мэдээлэл

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Олимпын аварга, Хөдөлмөрийн баатар Найдангийн Түвшинбаяр, Ерөнхийлөгч У.Х

2026-08-10